Өнгөрсөн амралтын өдрөөр амиа хорлосон хэрэг дөрөв гарчээ. Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд 77 настай эрэгтэй С нь ариун цэврийн өрөөндөө өөрийгөө боомжилсон байжээ. Мөн Өвөрхангай аймгийн Уянга суманд оршин суух 14 настай эрэгтэй Ү сумын төвөөс 200 метрийн зайд байрлах гүүрнээс дүүжилж амиа хорлосон байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын шинэ эцэст оршин суух 25 настай О, Дорноговь аймгийн Сайншанд суманд 24 настай Х нар өөрсдийгөө боомилсон байжээ.
Б.Чимэг