Төв аймгийн Зуунмод хотод таван ханатай гэр шатаж, гэрт байсан дөрвөн хүний гурав нь амиа алдсан хэрэг гарлаа. Галын улмаас гэрийн эзний эгч 51 настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй С, хоёр настай эмэгтэй С нар амиа алдсан байна. Харин 21 настай О их хэмжээгээр түлэгдэн, аймгийн эмнэлэгт хүргэгдсэн аж. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.
Б.Чимэг