Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Нямхүү: Гадаа буун дуу тасрахгүй, дотор нь бид хагалгаа хийгээд л...

2011-12-12
0
ЖИРГЭХ
   Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт эмч Г.Нямхүү гуай нас 70 гарч яваа ч ажилдаа идэр залуугийнх шигээ хөнгөхөн хэвээр. Түүнтэй уулзахаар I эмнэлэг дээр өглөөний есөн цагт очиж хамтдаа хагалгаанд орохоор болов. Тэрбээр гараа спиртээр ариутгаж байхдаа “Энэ архийг олон жил арьсаараа ууж байна шүү. Хагалгаа бүхний өмнөх ариутгал спирт байдаг юм” гэж яриад хагалгааны хувцасаа өмсч “Хагалгаа 01” өрөө рүү орлоо. Өрөөнд туслах эмч, нойрсуулагч эмч нар өөр өөрийн оногдсон ажлаа гүйцэтгэж байв. Хагалгааны орон дээр 50 гаруй насны эмэгтэй хүнийг унтуулжээ. Дээрээс тусах гэрлийг нааш цааш нь хөдөлгөн тааруулж байгаад хагалгаа эхлэв.
   Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт эмч Г.Нямхүү гуай нас 70 гарч яваа ч ажилдаа идэр залуугийнх шигээ хөнгөхөн хэвээр. Түүнтэй уулзахаар I эмнэлэг дээр өглөөний есөн цагт очиж хамтдаа хагалгаанд орохоор болов. Тэрбээр гараа спиртээр ариутгаж байхдаа “Энэ архийг олон жил арьсаараа ууж байна шүү. Хагалгаа бүхний өмнөх ариутгал спирт байдаг юм” гэж яриад хагалгааны хувцасаа өмсч “Хагалгаа 01” өрөө рүү орлоо. Өрөөнд туслах эмч, нойрсуулагч эмч нар өөр өөрийн оногдсон ажлаа гүйцэтгэж байв. Хагалгааны орон дээр 50 гаруй насны эмэгтэй хүнийг унтуулжээ. Дээрээс тусах гэрлийг нааш цааш нь хөдөлгөн тааруулж байгаад хагалгаа эхлэв. Мэс заслын хутгаар өвчүүнийх нь доохно зүсч эхэллээ. Хүний арьс мах тийм нимгэн эд биш юм. Сөөм хэрийн зүссэнээ гараа хийж  нэг зүйлийг хайх мэт хэвлийгээр нь гараа явуулж байснаа гэдсийг нь гаргаад ирэв. “Үүнийг харж байна уу. Жаахан ойрт доо” гэв. Хүний цээжин доторхийг нь харахад бие зарсхийнэ. “Энэ нь өвчилсөн болохоор гэдсийг нь тайрч байгаа юм” гэв. Хагалгаа хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилж дуусав. Хагалгааны гаднах ариун цэврийн өрөөнд гараа угааж байхдаа Г.Нямхүү эмч “Тоног төхөөрөмж хөгжөөд цаг их хэмнэдэг болсон байгаа биз. Автомат оёоны машин байхгүй бол бид тав зургаан цаг зогсоно шүү дээ” гэлээ. 

-Саяынх юуны хагалгаа байв аа. Таны хэд дэх хагалгаа вэ?

-Нойр булчирхайн усан хавдарын хагалгаа. Сүүлийн арав гаруй жил хийсэн хагалгаагаа тоолж үзсэнгүй. 1995 онд Хөдөлмөрийн баатар авах гээд тоолоход 120 гарчихсан байсан. Түүнээс хойш 16 жил хагалгаа хийж байна даа.

-Хүнд хагалгаа гэвэл ямар төрлийн хагалгаа байдаг вэ?

-Ерөнхий мэс заслын хамгийн төвөгтэй хагалгаа бол сая миний орсон нойр булчирхайн чиглэлийн хагалгаа. Нойр булчирхайг толгой, их бие, сүүл гэж хуваадаг. Саяын хүнийх бол сүүл хэсэгт хийсэн хагалгаа. Хүндрэлтэй нь толгойн хэсэг байдаг . Яагаад гэхээр нойр булчирхай бол ходоод, цөс, хос гээд олон эрхтэний дунд байдаг юм. Энэ төрлийн хагалгаа бол долоо найман цаг үргэлжилнэ шүү. Гэхдээ сүүлийн үед хөгжсөн аппаратаар оёдог болоод цаг их хэмнэж байна. 

-Та голдуу хүнд хагалгаанд ордог уу. Хүмүүс таныг хагалгаанд ороод өгөөч гэж гуйна биз?

-Ороод өгөөч гэсэн хүсэлт ирнэ ээ. Хүнд төвөгтэй хагалгаанд хүүхдүүдтэйгээ хамт ороод зааж зөвлөдөг.  Манай хагалгааны эмч нар сайн шүү.  Ямар ч хүнд хагалгааг хийх чадвар тэдэнд бий дээ. Шавь нар “Ийм байна багш аа, яаж яаж хийх вэ” гээд танилцуулна. Хөдөө гадаа байгаа хүмүүст утсаар ч хагалгаа хийнэ шүү дээ.

-Утсаар яриад л уу?

-Тэгэлгүй яахав. Ийм байвал ингэ, тийм байвал тэг гээд л заавар зөвөлгөө өгнө. Дархан, Архангай, Говь-Алтай, Хэнтийгээс их ярина. Дандаа л миний шавь нар. 

-Таныг хөдөө авч явдаг уу?

-Үнэхээр хүнд, төвөгтэй хагалгаа байвал явна. Гэхдээ сүүлийн үед явахаа больсон. Дээр үед бол байнга л явдаг байсан. Хотод ирээд гэртээ ч очиж чадахгүй буцаад л нисдэг байлаа. Аймаг бүхэнд онгоц явна. Одоо бол холын дуудлагад залуучууд маань л явж байна. 

-Энэ төрлийн хагалгаанд тэр хүн сайн гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд?

-Зүрхний, хавдарын, эмэгтэйчүүдийн гээд төрөлжсөн хагалгаа байна. Бид бол ерөнхий мэс засал гэж явдаг. Мэс заслын цөм л гэсэн үг. Манай тасаг цээж, хэвлийн хөндийн хагалгаа хийнэ. Урьд шөнө жижүүрт байсан манай эмч зургаан мухар олгой, түүний нэг нь задарч ирсэнд хагалгаа хийсэн байна.

-Та өдөрт дээд тал нь хэдэн удаа хагалгаанд орж байсан бэ?

-Нэг хэсэг хотын бүх дүүргийн яаралтай мэс заслын хагалгааг манайх авдаг байсан. Тэр үед өдөрт 14, 15 хагалгаанд ордог байв. Хагалгаанд орох гэсэн хүмүүс оочерлочихсон байдаг байлаа. Амсхийх ч завгүй хагалгаанд орно. Нас залуу ч байж дээ, Одоо яаралтай мэс заслыг дүүргүүдэд нь тараагаад өгчихсөн.

-Одоо ч та ажрахгүй болсон байх. Залуу байхад хагалгаанд ороход сэтгэл зүй ямар байдаг байсан бэ?

-Амийг нь яаж аврах вэ гэдэгт одоо ч санаа зовдог. Мэс заслын эмч маш хурдан зөв шийдвэр гаргаж байх ёстой. Тэгэхгүй л бол цаг алдаж, хагалгаа амжилтгүй болно. Гадаад дотоодод удаа томилолтоор явж байхад  маш хурдан шийдвэр гаргах хагалгаатай олон ч таарсан даа.

-Гадаадад хаана томилолтоор явж байсан бэ?

-Анх 1979 онд Камбож улс руу явсан. Тэр миний хамгийн их айдастай хүнд томилолт байжээ. Камбожид төрийн эргэлт гараад улс орны байдал хүнд байсан цаг. Мөнгө төгрөг, дэлгүүр хоршоо гэх юм байхгүй. Долоон орны эмч нар сарын хугацаанд  хамт ажилласан. Гадаа  буун дуу тасарна гэж байхгүй. Дотор бид хагалгаа хийгээд л. Арван настай хүүхэд АК буу бариад явж байсан цаг шүү дээ. Шөнө ч унтана гэж байхгүй, айдастай. Дараа нь 1989 онд Лаос улсад хоёр жил ажилласан. Шинэ эмнэлэг барьсан болохоор манай олон ч эмч тэнд очсон доо. Зах зээлд дөнгөж орж байсан цаг. Манайхтай адилхан л дэлгүүрийнх нь лангуу хоосорчихсон байсан үе.

-Та төрийн өндөрлөгүүдийн хагалгаанд орж байсан л биз. Ямар нэгэн байдлаар нууцлах тохиолдол байдаг уу?

-Олон орсон доо. Л.Энэбиш даргаас аваад хүмүүс бий. Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь ээжид нь хүртэл хагалгаа хийж байсан. Эмчилгээг нууцлаад байх юм байхгүй ээ. Эхний үед нууцалдаг л байсан. Ар гэрийнхэн нууцлахыг хүсдэг юм. Яагаад гэхээр эмчилгээгүй гэдгийг өвчтөн мэдэхээр сэтгэлээр явчихдаг юм л даа.  Хуурсан гэдгийг хэзээ нэгэн цагт өвчтөн мэдчихээд хэл ам гаргадаг. Тийм учраас 1994 оноос хойш өвчтөнд бүгдийг нь хэлдэг болсон. Мэдээж сэтгэлзүйд нь сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэлнэ л дээ. Өвчтөнд өөрийгөө ялан дийлэх зориг өгнө.

-Төрийн өндөрлөг хагалгаанд орсон тохиолдолд ямагт нууцалдаг учраас л асуугаад байгаа юм л даа.  

-Манайх тийм тусгай эмнэлэг нь биш болохоор сайн мэдэхгүй юм. Мэдээж тусгай эмнэлгүүдэд тийм зүйл байдаг байх. УИХ-ын гишүүд ч хагалгаа хийлгэж л байсан. Надад нууцлаарай гэж хэлж байгаагүй. Бид ч мөн адил энэ даргын тэр эрхтэн өвчилсөн гээд яриад явахгүй шүү дээ. Эмч хүний ёсзүйд ч нийцэхгүй. Уг нь өвчин л юм чинь тийм байх ёсгүй л дээ. Хүн л хойно эд эрхтэн өвчлөх  тохиолдол байлгүй яах вэ. Манай дарга нар ийш тийш явж хагалгаа хийлгэх нь элбэг болж дээ. Уг нь тэр гадагшаа урсгалыг дотоод руугаа л оруулах хэрэгтэй л дээ. Монголынхоо эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийг нь сайжруулах хэрэгтэй.

-Монгол эмч нарыг голж байгаа мэт ажиглагддаг л даа?

-Бололцоотой хүмүүс хаана очих тэдний л эрх л дээ. Монголын эмч нарын чадвар уул нь дэлхийд үнэлэгдэх хэмжээнд хүрчихсэн. Харамсалтай нь тоног төхөөрөмжийн шинэчлэл алга. өнөөдрийн хагалгаанд орсон хүн хажууд нь байгаа “Сонгдо” эмнэлэгт оношлогоо шинжилгээ хийлгэж байж гарч байгаа юм. Гэтэл улсын эмнэлэгт тийм боломж алга. Гэхдээ удахгүй бүгд сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болох байлгүй дээ.  Улс орны харилцаа холбоо ч өргөжиж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг гадаадын нэртэй компаниуд ч Монголд ороод ирсэн байна.

-Та Монголдоо гадаад хүмүүст хагалгаа хийдэг биз дээ. Тэд монгол эмч нарыг хэрхэн үнэлдэг юм бол?

-Гадаад хүнд бишгүй л хагалгаа хийсэн дээ. Хамгийн сүүлд Шри Ланкийн нэг залууд хийсэн. Монголд шри ланк хүн байдаггүй  юм билээ. Яаж мэдсэн гэхээр бие нь муудаад ярьж чадахгүй болчихсон чинь гадаад руу аав ээжид хэлэх болсон. Гэтэл шри ланк хэл мэддэг хүн олдоогүй. Би хэдэн энэтхэг хүн таньдаг юм. Өмнө л надаар хагалгаа хийлгэж байсан. Тэдэнтэй ярьсан чинь шри ланк чинь энэтхэг чиглэлийн хэл юм билээ.  Гэтэл бас мэддэггүй.

-Юуны хагалгаанд орсон юм бэ?

-Нойр булчирхайн толгой хэсгийн хагалгаа. Хүнд байдалтай их удсан. Сар шахуу болсон байх шүү. Сайжирч өгөхгүй болохоор нь Сингапур явуулсан. Тэр залуу Сингапурт 20-иод жил болсон хүн юм билээ. Бид очсоных нь дараа холбоо барьсан. Эмнэлэгт байна гэсэн. Үхүүлчихгүй юмсан гэж бид их л зүтгэсэн дээ.

-Гадаадын иргэн эмнэлэгт хэвтэх боломж ямар байдаг юм бэ?

-Уг нь эмнэлэгт хэвтвэл зардлыг дөрөв дахин нэмж төлдөг юм билээ. Зөвхөн хэвтүүлэх гээд бичиг баримт бүрдүүлэхэд 700 гаруй мянган төгрөг болдог юм билээ. Тэр залуу их хэцүү. Монгол охинтой танилцаад хүүхэдтэй болсон гэж байгаа юм. Хүүхэд нь 900 грамм гарсан. Инкубаторт  байж арай гайгүй болсон юм билээ. Би өрөвдөөд өрөөндөө байрлуудаг байсан. Манайх бол аль болох хүний амь аврах талаас л хөөцөлддөг болохоос нэг их мөнгө төгрөг нэхээд байдаггүй. Би 40 гаруй жил эрүүл мэндийн салбарт ажиллахдаа 23 жил энэ тасгийг удирдсан байна. Ямар ч л байсан манайх гаднын хагалгаанууд шиг мөнгө нэхээд байдаггүй. Эмч нар маань ч хоорондоо харилцаа сайтай.  Ер нь энд тэнд эмч нар хоорондоо зөрчилдөх нь их байдаг. Манай эмнэлэгт тэр зүйл нүдэн дээр ил харагдаж байдаг шүү.

-Цол зэрэгтэй эмч нар бүгд хувийн эмнэлэгтэй болсон. Улсын эмнэлэгт ирсэн хүмүүсээ тийшээ их явуулах юм. Танайд энэ үзэгдэл ямар байдаг вэ?

-Хэвтүүлэх гээд ор байхгүй. Эсвэл орой таван цагаас хойш хувийн эмнэлэг дээр очиж үзүүл гэх мэтээр өвчтөнд их хүндрэл учруулдаг. Одоо ч нэг иймэрхүү л болоод байна шүү. Энэ нь сайн муу алинаар нөлөөлөхийг бодох л хэрэгтэй. Илүү зүйл ч бас биш л дээ.

-Танд хувийн эмнэлэг бий юу?

-Үгүй ээ. Надад юу байх вэ дээ. Тийм зүйл байгуулах чадал ч алга. Байгуулъя гэж бодож ч байсангүй. Тэгж буяндаа буруу зүйл хийгээд яах вэ. Энэ мэргэжлээр бие ходоод хоосон яваагүй ирсэн хүн. Харин  эхнэр хэдэн жил хувиараа үзлэг хийдэг байсан. Сүүлд хүүхдүүд том болж ийш тийшээ сургууль гээд больсон.  Ер нь ядарсан ард түмнээс яаж хэдэн төгрөг авах вэ гэж бодсон хүмүүсийн арга жил ирэх тусам л нарийсч байна шүү.

-Танай тасагт хувийн эмнэлэгтэй эмч бий юу?

-Байхгүй.

-Хувийн эмнэлэгтэй байж болохгүй гэсэн дотоод журамтай юм уу?

-Үгүй ээ. Эд нар маань ажилдаа дарагдаад юун хувийн эмнэлэг байгуулах. Ажлаасаа өндийж гэртээ очиж байгаа нь их юм. Гэхдээ цаашдаа хувийн эмнэлэгтэй болоход хориод байх зүйл юу байхав дээ.

-Хүүхдүүд тань ямар мэргэжилтэй вэ. Одоо гэртээ хэдүүлээ байна?

-Манай гэрийн хүн бид хоёр л байна. Том хүү маань “Ачтан” эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг. Хоёр дахь хүү маань бас эмч, Вьетнамд төгссөн. Одоо аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байгаа. Гурав дахь хүү маань зураач, чөлөөт уран бүтээлч. Миний хүүгийн зурсан 18 метр урт зураг одоо Төрийн ордонд байдаг. Зураач Н.Лхагвасүрэн гэхээр  хүмүүс гадарлах байх аа. Том охин маань Хавдар судлалын төвд эмэгтэйчүүдийн тасгийн эмч. Бага охин АНУ-д компьютерийн чиглэлээр магистрт суралцаж байгаа. 

-Эмч олонтой айл юм аа, тийм ээ ?

-Том ач охин маань хүртэл эмч, одоо Солонгост сурч байгаа. Бас нэг ач маань ЭМШУИС-ийн оюутан. Олон олон. 

-Нэг юм асуумаар ч санаад зовоод байх юм. Би андуу сонссон ч байж магадгүй, таныг эхнэр сольсон гэдэг юм билээ?

-Хүний нийгэмд байдаг амьдрал шүү дээ. Надад гурван сайхан хүү төрүүлж өгсөн тэр хүн бас эмч байсан юм. Салаад удаж байна. 1973 онд юм уу даа. Манай хоёр хүн хоорондоо их сайхан харилцаатай байдаг. Сүүлд суусан эхнэр маань бүх зүйлийг зохицуулдаг. Эмэгтэй хүмүүс чинь уран нарийн ухаантай шүү дээ. Би 11 ачтай. Бүгд манай хөгшинд элэгтэй шүү.
 
-Түрүүчийн авгай тань салаад өөр хүнтэй суусан уу?

-Суусан. Өвчнөөр өөд болоод хоёр сар ч болоогүй байна. Нэг нэгнийхээрээ орж гардаг л тийм дотно улс. Энэ бол хүн чанар, сайхан сэтгэлийн асуудал юм шүү. 

-Та аль нутгийн хүн бэ. Ажлаа энэ эмнэлгээс эхлэж байв уу?

-Би Өвөрхангайнх. Сургуулиа төгсөөөд Өвөрхангайн Есөнзүйл, Баян-Өндөр, Хужирт гээд сумдаар найман жил явж ажилласан. Ер нь өдий зэрэгтэй яваа минь тэр том сургуулийг дамжсаны ач гавюьяа шүү дээ. Сумын эмч чинь бага ангийн багш шиг олон авъяастай болдог юм. 1972 онд би энэ эмнэлэгт ирээд 1990 онтой золготол эмэгтэйчүүдийн ямар ч хагалгаа хийгээгүй. Бараг л хөндийрсөн үе. Яг тэр үед би Лаос руу томилолтоор очсон юм. Манай шавь нар тэнд байдаг болохоор очсон даруйд онгоцноос тосч аваад хоол унд идүүллээ. Тэгж байтал эмнэлэг дээрээс дуудлага ирэв. “Багш аа, хүнд хүн ирсэн гэнэ. Цуг явья” гэнэ. Яваад очтол нэг залуухан хүүхэн цус алдаж байна. Жирэмсэн хүн зулбаж байгаа нь тэр. Надтай цуг явсан эмэгтэйчүүдийн эмч бид хоёр үзлээ. Би эмэгтэйчүүдийн хагалгаа хийлгүй 20-иод жил болсон байсан. Содномпил эмч мэдээ алдуулах тариа хийгээд хагалгаандаа орсон доо. Тэр үед надад нэг эвгүй зүйл бодогдож байсан шүү. Хоёр жил ажиллах гээд ирэхэд онгоцноос буугаад хагалгаа угтсан. Тэр миний хөдөө ажиллаж байсны гавъяа шүү дээ.  Гавъяат багш Долгор, Ардын эмч Гоош гээд энэ хоёр багшийгаа одоо ч хүртэл шүтэж явдаг. Намайг хөдөөнөөс ирсэн өдөр л энэ хүмүүс ажилд авсан.

-Хагалгааны эмч нарыг 100 татаж байгаад хагалгаандаа ордог гэж ярьдаг. Таны хувьд анхандаа татаж байсан биз дээ?

-Ам дамжсан л яриа. Архи ууж байгаад хагалгаанд орно гэж хэзээ ч байхгүй. Ганц нэг удаа өмнөх өдөр нь уучихаад маргааш нь үнэртүүлсэн  эмч таардаг л юм. Харин өвчтөн хагалгаа хийлгэчихээд архи сайн гээд уучихдаг талтай. Шарх идээлдэггүй гэж өөрөө өөртөө онош тавиад л архи уучихдаг.

-Архи тэгээд муу юм уу?

-Муу ч юм байхгүй байх л даа. Гэхдээ сайн зүйл биш.

-Төрийн шагналыг ямар бүтээлээр авсан бэ. Тэр бүр хүмүүс мэдэхгүй байх.

-1990 онд Элэг цөсний өвчинг мэс заслын аргаар оношлох, эмчлэх гэсэн хамтарсан сэдэв байгаа юм. Зургаан хүн оролцсон. Ер нь мэс засал гэдэг бол хамтын хүч. Багаж цэвэрлэж байгаа хүн ч гэсэн маш том хариуцлага хүлээж байдаг. 

-Лаос явахын өмнө авсан уу?

-Үгүй ээ. Тэнд байхад Төрийн шагнал олгож байсан юм. Төрийн шагналд нэр дэвшсэн гэдгээ мэдэж байсан болохоор наадмын өдөр яасан бол гэж бодоод байлаа. Манай элчин сайд ч наашаа асуугаад л. Бид ч наадам тэмдэглээд идэж уугаад байж байсан чинь хүүгээс “Баяр хүргэе” гэсэн цахилгаан ирлээ. Би ч баяр наадмын мэнд хүргэж байна гэж бодоод ууж идээд сууж байлаа. Маргааш нь нөгөө цахилгаанаа үзсэн чинь “Төрийн шагнал авсанд баяр хүргэе” гэсэн. Тэгээд л дахиад л ууж идсэн /инээв/. Отгондалай бид хоёр хэвлийн дурангийн хагалгааг Монголдоо анх удаа нэвтрүүлсэн юм. Түүгээрээ хоёул Хөдөлмөрийн баатар  болж байлаа.

-Та одоо нас хэд хүрч байгаа вэ?

-Гайгүй ээ. 70 л гарч явна. Эхнэр л “Одоо чи амар” гээд байгаа. Гэтэл миний хувьд болоогүй мэт санагдаад байгаа юм. Бие хөнгөхөн байвал гүйгээд л байна даа. Тэтгэвэрт гарлаа гээд ер нь юу хийх вэ дээ. Ямар гэртээ хагалгаа хийлтэй биш. Ажлын мал л болж байвал надад жаргал мэт санагддаг. Гэхдээ бичих зүйл их байна. Дуртгалаас авахуулаад хэвлийн дурангийн хагалгааныхаа тухай ном бичмээр ч байх юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • jack jude (102.89.69.254)
    Herbal medicine is the best Greetings I am here to testify how great man called Dr belive helped me out with herbs and roots which he prepared for me in use of curing my fibroids and Getting pregnant after 8 years of try to conceive with fibroids I takes his product (cure for my fibroid made with herbal medicine Root) for (14) days before I am to known I was totally pregnant after 2months of using dr believe herbs hea alsoac have Herbal medical for all types of diseases, and i promise him that i will tell the world about his Great job he ask me to drink from the herbal medicine before meeting my husband I did and after 2months I was pregnant thank you for your great job he can also help you if you have a low sperm count you want to convince a baby fast PCOS ,infections, stomach ucler , Endometriosis, breast cancer,HIV?AID,ALS, yeast infection, Gonorrhea, Chronic Sinus, HPV low testosterone, Herpes, blocked fallopian tubes, ECZEMA, Liver parasites, chest pain, ovarian Arthritis, Cysts, pile, Crowns and all other type of diseases, breast cancer, male-enhancement Cream, pile, Get lost period back, stop period pain, Email : drbelieve921@gmail.com WhatsApp him on +2348105257464 thank you for all your work Some other solution you need Dr believe help you get cured. {1}Diabetes {2}HPV {3}ALS {4}Herpes Contact Dr via Email drbelieve921@gmail.com
    2026 оны 02 сарын 10 | Хариулах
  • brenda greg (129.56.89.239)
    Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ... (1) Бүх төрлийн хайр дурлал. (2) салахаа болих. (3) Үржил шимгүй болох.
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • Хүндэтгэл (202.170.68.20)
    Танд дахин дахин талархал дэвшүүлж байна. Таны амьдрал үргэлж сайн сайхнаар дүүрэн байг
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • user (122.254.119.6)
    gaihamshigtai khun
    2011 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 44 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 54 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 50 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК