Коммунист нам засгийнхаа тогтоол, шийдвэр, алдар гавъяа, жаргаж үхэх
гэж байгаа диваажингийн амьдралаа магтан дуулахаас өөр юм бараг
ярьдаггүй Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг KCNA (Korean Central
News Agency) өнгөрсөн Ням гарагт манай тухай нэг сонин мэдээ нэвтрүүлэв.
Энэ нь Монголд ДОХ-той хэрхэн тэмцэж байгаа тухай юм.

Коммунист нам засгийнхаа тогтоол, шийдвэр, алдар гавъяа, жаргаж үхэх гэж байгаа диваажингийн амьдралаа магтан дуулахаас өөр юм бараг ярьдаггүй Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг KCNA (Korean Central News Agency) өнгөрсөн Ням гарагт манай тухай нэг сонин мэдээ нэвтрүүлэв. Энэ нь Монголд ДОХ-той хэрхэн тэмцэж байгаа тухай юм. Тэдний мэдээлсэнээр Монгол ДОХ-той тэмцэх үндэсний хөтөлбөр гаргаж 2010-2015 онд энэ муухай өвчинтэй хэрхэн үзэж тарахаа төлөвлөсөн гэнэ. Худлаа ч юм биш л дээ. Мөн тархалт бага байгаа одоогийн байдлаа хэвээр нь хадгалж, эрсдэлтэй бүлгийнхээ таван хувиас хэтрүүлэхгүй барьж байхыг зорьж байгаа гэнэ. Мөн л худлаа юм биш. Бас Үндэсний хороо нь ДОХ-той тэмцдэг бусад байгууллагатайгаа хачин сайхан уялдаа холбоотой ажиллаж байгаа хэмээн магтжээ. Бүгд үнэн. Худлаа юм нэг ч алга. Хамгийн гол нь, сонирхолтой нь, “хөөрхөн” нь хойд солонгосчууд нам засгийнхаа мэдээллийн хэрэгслээр энэ тухай чухалчлан ярьсанд байгаа юм. Өлбөрч үхэж буй хэдэн хойд солонгос үүнийг сонсоод баярлах юм болов уу, атаархах уу, эсвэл хоногийн тоо нь уртсах юмсан уу? Уншаад бусадтай хуваалцахгүй өнгөрөөж яагаад ч юм болмооргүй нэг ийм мэдээ.