Өнөөдөр нутгийн зүүн хэсэгт солигдмол үүлтэй бага зэргийн цас орно. Бусад газраар багавтар үүлтэй, хур тунадасгүй. Өнөөдрөөс хүйтэрч Дархадын хотгор болон Хөвсгөл, хангайн уулс мөн Идэр, Тэс голын саваар 24-29 хэм хүйтэн. Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын саваар20-25 хэм хүйтэн байна. Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 8-13 хэм байна. Бусад газраар 14-19 хэм хүйтэн байна гэж УЦУХ-ээс мэдээллээ. Улаанбаатар хотод өнөөдөр цас орохгүй, үүл багасна. Баруун хойноос 5-10 м/сек хурдтай салхилна. Өглөө таван цагт 16 хэм хүйтэн байсан бол өнөөдөр 16-18 хэм хүйтэн байх юм.
Сөүл хотод одоо гурван хэм дулаан байгаа бол өдөртөө зургаан хэм болж дулаарна. Үүлэрхэг өдөр ирж байгаа бөгөөд шөнөдөө -1 хэм хүйтэн хонох аж. Тэгвэл Токио хотод илүү дулаахан өдөр болж байна. Одоо тэнд 10 хэм дулаан байгаа бол өдөртөө 11 хэм хүрч дулаарна. Харин шөнөдөө бороо хаялж, зургаан хэм дулан хонох төлөвтэй. Бээжин хотын тэнгэр өнөөдөр бүрхэг байна. Өдөртөө зургаан хэм дулаан, шөнөдөө -3 хэм хүйтэн. Харин Москва хотод хүйтэн өдөр ирж байгаа юм. Өдөртөө үүлэрхэг -1 хэм хүйтэн, шөнөдөө мөн л -1 хэм, цас орох аж.

Б.Ганбилэг