Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 9.30 цагаас хууран мэхлэх замаар эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдсан гэх Ш.Батцэцэг, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарын гэм буруутай эсэхийг хэлэлцэх байсан ч өмгөөлөгчид нь ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Б.Чимэг