Ираны хилийг зөрчсөн гэж “барьцаалагдсан” RQ-170 Sentinel нисгэгчгүй онгоцоо АНУ буцааж авах хүсэлт тавьжээ. Уг онгоцыг иранчууд техник, технологийнх нь хувьд ихэд сонирхож, судалж байгаа тухай орон нутгийн телевизээр нь гарсан юм. АНУ энэ онгоц нь тэдний алдагдсан онгоц мөн эсэхийг нягталж, шалгахыг хүсч байгаа аж. Тиймээс Б.Обама сэтгүүлчдэд хандан “Бид тэр онгоцыг буцааж авах хүсэлт тавьсан. Ираны тал ямар хариу өгөхийг харж л байя” гэжээ. Харин АНУ-ын төрийн нарийн бичгий дарга киллари Клинтон “Ираны телевизээр үзүүлсэн бичлэгээс харвал гаднаа буудуулсан, эвдэрсэн зүйлгүй, зөвхөн систем нь гэмтсэн байсан. Тэд буцааж өгнө гэдэгт би хувьдаа итгэхгүй” гэсэн байна.

