Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны дөрөвдүгээр
чуулга уулзалтад оролцох үеэрээ Австри болон ХБНГУ-ын ерөнхийлөгчтэй
уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр боловсрол, мэргэжилтэн бэлтгэх асуудлыг
чухалчлан хэлж байсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны дөрөвдүгээр чуулга уулзалтад оролцох үеэрээ Австри болон ХБНГУ-ын ерөнхийлөгчтэй уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр боловсрол, мэргэжилтэн бэлтгэх асуудлыг чухалчлан хэлж байсан юм. Австрийн ерөнхийлөгч Хайнц Фишертэй дээд хэмжээний айлчлал, хамтын ажиллагаагаар харилцаагаа бататгана гэсэн юм. Тус улсаас олгох 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт өгөөжтэй зарцуулна гэлээ. Сүүлийн жилүүдэд монгол залуус Австри улсад дээд боловсрол, мэргэжил эзэмших сонирхол нэмэгдэж байгаа учир энэ асуудлыг идэвжүүлэхийг хэлсэн байна. Харин дараа нь Германы ерөнхийлөгч Кристиан Вульфтэй уулзахдаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамтын ажиллагаанд талархал илэрхийлээд цаашдын төлвийн тухай ярилцсан аж. Германы зүгээс уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний асуудалд таатай байгаа. Ялангуяа нүүрснээс шингэрүүлсэн хий гаргах герман технологи нэвтрүүлэх сонирхолтой байгаа гэнэ. Харин манай ерөнхийлөгч дээрх салбаруудаар мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, оюутан суралцуулах, хоёр улсын хамтарсан их сургууль байгуулах асуудлыг онцолж байлаа.
Б.Ганбилэг