Хөгжлийн банкинд 20 сая ам.долларын хямд өртөгтэй зээл ING олон улсын байгууллагаас орж ирээд байна. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалах нийт 600 сая ам.долларын өрийн бичгийн эхлэл болж байгаа аж. Хөгжлийн банкинд орж ирж буй дээрх төсвийг зарцуулах төлөвлөгөөг гаргажээ. Бүтээн байгуулалтын суурь дэд бүтэц учир төмөр замыг эхэлж байгуулна. Дараа нь цахилгаан станц босгож, улмаар боловсруулах үйлдвэр болон орон сууцны хорооллыг шат шатанд нь төлөвлөсөн аж. Дээрх 20 сая ам.доллар төлөвлөгөөний эхний шат буюу төмөр замын байгуулалтад бүрэн зарцуулагдах юм. “Шинэ төмөр зам” төсөл нийт 5683.5 км урттай байх бөгөөд эхлээд 1100 орчим км, хоёрдугаарт 900 орчим км, эцэст нь 3600 орчим км гэсэн хэсэг хэсгээр хэрэгжих аж. Энэ бүгдийг хийж гүйцэтгэсний дараа орон сууц, үйлдвэр, эрчим хүчний байгууламжууд босох юм.
Б.Болдсүх
Сэтгэгдэл (1)