Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн хөгжмийн 12 бүтээлийг улсын
санд худалдан авлаа. БСШУ-ы сайдын тушаалаар байгуулсан хөгжмийн
судлаач, удирдаачдын бүрэлдэхүүнтэй комисс өнгөрсөн долоо хоногт
хуралдаж улсын хөрөнгөөр худалдан авах бүтээлүүдийг сонгожээ.

Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн хөгжмийн 12 бүтээлийг улсын санд худалдан авлаа. БСШУ-ы сайдын тушаалаар байгуулсан хөгжмийн судлаач, удирдаачдын бүрэлдэхүүнтэй комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж улсын хөрөнгөөр худалдан авах бүтээлүүдийг сонгожээ. Эдгээрт уламжлал ёсоор “Алтан намар” наадамд шалгарсан, сүүлийн гурван жилийн хугацаанд мэргэжлийн урлагийн газрын тайзанд тоглогдсон хөгжмийн томоохон бүтээлүүдийг багтаасан байна. Шилдэгт тооцсон долоон бүтээлийг авахад нийт 45 сая төгрөг зарцуулах бөгөөд бүтээл тус бүрийг 1.5-7 сая төгрөгөөр үнэлжээ.
1. Х.Мөнх-Ертөнц "Ятга, төгөлдөр хуурт зориулсан концерт"
2. Б.Мөнхжаргал "Сэтгэлийн домог" хүүхдэд зориулсан мюзикл
3. Цэн.Эрдэнэбат "Морин хуурын концерт" Ш.Нацагдорж "Тунгалаг тамир" мюзикл
4. Х.Хатангэрэл "1911" симфони найраглал
5. Ш.Өлзийбаяр "Морин хуур хөгжимд зориулсан симфони найраглал"
6. Б.Бямбабаяр "Хязгааргүй" моно опера
7. Н. Жанцанноров "Ёочингийн концерт"
8. Б.Мөнхболд "Эгшигт давалгаа"
9. Г.Алтанхуяг "Цагаан морин жил" симфони найраглал
10. С.Соронзонболд "Симфони чуулбар"
11. С.Мөнхбат "Модун" уран сэтгэмж
12. Ш.Нацагдорж “Тунгалаг тамир” мюзикл
Б.Болдсүх