Энэ жил төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдагийн 100 насны ой болж байна. Алдарт зохиолчийн 100 насны ойг энэ сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр Д.Намдаг агсны талаар бичсэн хоёр ч номын нээлт болохоос эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах аж. Түүнээс гадна драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Оролмаа эх” жүжгийг дахин тайзнаа тоглохоор гэж байна. Тус жүжгийн 15, 16-нд 19.00 цагт УДЭТ-д тоглоно.
Т.Хулан