
БНХАУ-ын Соёлын яам өчигдөр Жансү мужийн Чаншү хотод 2011-2013 оны “Хятадын ардын соёл урлагийн өлгий”-г бүртгэн жагсааж баяр ёслолын байдалтайгаар зарлав. Жагсаалтад бүх Хятадын 258 орон нутаг, түүний өвөрмөц соёлыг “Хятадын ардын соёл урлагийн өлгий” хэмээн үнэлэхэд үүнд Өвөр Монголын 10 орон нутаг өөрийн соёлын хамтаар багтсан байна. Үүнд Хүрээ хошуу “Монгол үндэстний андгай бүжиг”, Гэгээн гол хотын Олгуяа эвэнк үндэстний шянь “Бага сургах ёсон”, Хорчин баруун гарын дунд хошуу “Хуурын үлгэр”, Зүүнгар хошуу “Махан жүжиг”, Зүүн Үзэмчин хошуу “Уртын дуу”, Баарин баруун хошуу “Гэсэр”, Хорин гэр шянь “Цаасан хайчилмал”, Цахар баруун гарын хойд хошуу “Асар аялгуу”, Урадын дунд хошуу “Урад ардын дуу”, Түмэд баруун хошуу “Эр рэнтай жүжиг”-ээрээ Хятадын соёл урлагийн өлгийд тооцогджээ.



