УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Очирбат, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд өнөөдөр
тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл өргөн барьлаа. 1995 оноос өмнө
тэтгэврээ тогтоолгосон хүмүүс, сүүлийн хэдэн жилд тэтгэвэрт гарсан хүмүүсийн
төрөөс авч байгаа мөнгө хэт их зөрүүтэй байгаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Очирбат, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд өнөөдөр
тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл өргөн барьлаа. 1995 оноос өмнө
тэтгэврээ тогтоолгосон хүмүүс, сүүлийн хэдэн жилд тэтгэвэрт гарсан хүмүүсийн
төрөөс авч байгаа мөнгө хэт их зөрүүтэй байгаа. Тухайлбал, гучин хэдэн жил
улсын сургуульд багшилчихаад 105 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь
шударга бус гэж үзэж байгаа юм. Тиймээс суурь тэтгэврийг тогтоосон оныг нь
харгалзан үзэж эхний ээлжинд 30 мянган төгрөгөөр нэмэх тухай энэ хуулийн төсөлд
оруулжээ. Д.Оюунхорол гишүүн “Олон ахмадууд улсад олон жил ажилчихаад бага
тэтгэвэр авч байгаад хорвоогийн мөнх бусыг үзэж байна. Мөн ижил мэргэжилтэй
мөртлөө өөр өөр хэмжээгээр тэтгэвэр нь тогтоогдсон хүмүүс олон байдаг. 1990-ээд
оныг бодвол хэрэглээний барааны үнэ харьцангуй өндөр болсон байгаа. Бүгдийг нь
хувиар биш, суурь тэтгэвэрээр нэмдэг тогтолцоонд шилжих ёстой” гэлээ.