Сүхбаатар
дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг болгосон зарим нэг санамж
зөвлөгөөнүүдийг гаргалаа. Нийслэл хотын нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа,
үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус
байгууллага, аж ахуйн нэгжүүд нь
барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр
зохион байгуулахгүй байх. Мөн
сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, хүчдэл
дамжуулах утасны холболтыг дүрмийн дагуу хийхийг санууллаа.
Түүнчлэн цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй
байх, цацарч дууссаны дараа шатамхай зүйлс болох цаас, саа, хөвөн гэх мэтийг дээрээс
нь хаяхгүй байхыг анхааруулж байна.
Мөн эвдрэл гэмтэлтэй,
зориулалтын бус цахилгаан хэрэгсэл хэрэглэхгүй байх шаардлагатай гэнэ.
Т.Энхэлээ