Өнгөрсөн шөнө золгүй байдлаар долоон хүн амиа алджээ. Үүнээс орон нутагт гурван хүн, нийслэлд дөрвөн хүн нас барсан байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүдэд иргэн Б архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унтаад амиа алджээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн суманд 20 настай эрэгтэй Х осгож нас баржээ.
Б.Чимэг