Дуучин Л.Болдбаатар өнгөрсөн долоо хоногт хэсэг нөхдийн хамт хийморио сэргээхээр анд гарчээ. Гэтэл гэнэт бие нь муудан ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Хамт явсан хүмүүс нь сандарсандаа 80 гаран километр давхин хот руу орж ирсэн бөгөөд шууд нэгэн хувийн эмнэлэгт хүргэжээ. Хэдийгээр яаралтай эмнэлгийн тусламж авсан гэх боловч одоогоор түүний биеийн байдал сайнгүй. Чухам ямар шалтгаанаар түүний бие ийн муудсан бас энэ талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь өгөхөөс татгалзсан гээд болсон явдал тун бүрхэг байгаа аж. Уг нь тун удахгүй дуучин М.Бямбажавтай хамтран уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байсан ч түүний биеийн байдлаас болж тоглолт нь хойшлогдож магадгүй болоод байна.