Их зохиолч Д.Нацагдоржийн зохиолоос
сэдэвлэсэн “ Ламбугайн нулимс” дуурийг ДБЭТ-ын тайзнаа ирэх бямба гаригт тоглох
гэж байна. Тус дуурийн хөгжмийг төрийн шагналт Х.Билэгжаргал бичсэн билээ. Энэ
удаа тоглогдох “Ламбугайн нулимс”-ын найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, удирдаачаар
УГЗ Ж.Бүрэнбэх нар ажиллаж байна. Анх 1985 онд тайзнаа тоглогдож эхэлсэн тус
дуурь нь гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй билээ. Үндэсний сонгодог болсон уг
бүтээл нь 24 дэхь жилийнхээ хаалтын тоглолтыг ийнхүү хийж байна.
Т.Хулан