Баян-Өлгий аймгийн Өлгий сумын тавдугаар багийн “Алгиза” электрон барааны дэлгүүрт хулгай оржээ. Хулгайчийг бариагүй байгаа ба хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Гэмт хэрэгтэн тус дэлгүүрээс 15 ширхэг Notebook, зургаан ширхэг дижитал аппарат, гурван ширхэг видео камер, 50 ширхэг флаш хулгайлсан байна.
Б.Чимэг