Сүүлийн үед дээрэм, танхай булаалтын хэрэг нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн шөнө Баянгол дүүргийн аравдугаар хорооны иргэн 39 настай эрэгтэй Б-г согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь 18 настай С бусадтай бүлэглэн дээрэмдсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн 31 настай Л-г 25 настай Т асуусан асуултад хариулсан хэмээн бусадтай бүлэглэн дээрэмджээ. Түүнчлэн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 22 настай эмэгтэйг явж байхад нь 20 настай эрэгтэй араас нь амийг нь таглаж дээрэмдсэн хэрэг гарчээ.
Б.Чимэг