Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хаалтын ёслол гурав хоногийн дараа Төрийн ордонд болох гэж байна. Энэ жилдээ нийт 69 876 хүн ажлын байртай болсон дүнтэй байгаа юм. Хаалтын ёслолын өдөр “Хөдөлмөрийн яармаг 2012” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Улсын хэмжээгээр авч үзэхэд 30 мянга гаруй нь эмэгтэйчүүд байгаа гэнэ. Баруун аймгуудад 9081 хүн, хангайн бүсэд 11 599, төвийн бүсээр 11 477 хүн ажилтай болсон бол зүүн аймгуудад 5089 ажлын байр эзэнтэй болжээ. Харин нийслэл Улаанбаатар хотод нийтдээ 32 630 хүн ажлын байранд орж чадсан гэнэ. Орон нутгаас Төв аймаг 2349 хүнийг ажлын байртай болгож хамгийн олон тоотой байгаа юм. Салбарын хувьд авч үзвэл барилгын салбарт 12 673 буюу хамгийн олон хүний ажлын байр гаргасан байна. Цаашилбал, хөдөө аж ахуй, ойн болон загас барих, ан агнуурын салбарт 12 457 ажлын байр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, машин, мотоцикль засвар үйлчилгээнд 8614 хүн ажилд оржээ. Уул уурхай, олборлолт, боловсруулалтын салбарт 7175-8400 хүн ажлын байртай болж чадсан гэнэ.

Б.Ганбилэг