АНУ-ын Аризона мужийн “Пиппен” музейд ирэх бямба гаригт Монголын баруун хязгаарт амьдардаг казахуудын тухай сонирхолтой лекц уншигдах гэж байна. Лекцийг унших хүн нь “National Geographic”-ийн шилдэг гэрэл зурагчдын нэг Дэвид Эдвардс. Дэвид 30 шахам жил гадаадын улс орнууд тэр дундаа төв Азиар аялжээ. Азийн орнуудаас Монгол орон түүнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна. Тиймээс тэрбээр манай орны ядууст туслах зорилготой төрийн бус байгууллага байгуулж өвлийн дулаан хувцас, эм, эмнэлэгийн тусламжийн хэрэгслүүдийг казах иргэдэд илгээдэг байна. Монгол иргэдийн бичиж тэмдэглэсэн түүний нийтлэл, гэрэл зургууд “National Geographic” сэтгүүлд анх 1999 онд гарч байжээ. Мөн гэрэл зургууд нь “National Geographic”-ийн шилдэг 100 гэрэл зурагт багтжээ. Ирэх бямба гаригт болох уг илтгэл нь олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй аж.
Т.Хулан