
Бэлэг эрхтний цусан хангамжийг сайжруулах үйлчилгээ бүхий тусгай тостой бэлгэвч тун удалгүй Европт худалдаанд гарах гэж байна. Тэрхүү тос нь арьсаар дамжин цусанд нэвчиж эрэгтэйчүүдийн бэлгийн чадавхийг нэмэгдүүлэн “Виагра” эмтэй яг ижил үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Zanifil хэмээх энэ тосны суурь болсон нитроглицеринийг 19 дүгээр зуунд зүрхний өвчнийг анагаахад хэрэглэж байжээ. Харин бэлэг эрхтэний цусан хангамжийг нэмэгдүүлэх үйлчилгээг нь нээснээс хойш олон зүйлд ашигласны хамгийн шинэ нь энэхүү нэг ёсны “Виагратай бэлгэвч” болж байна. “Виагра”-гаас ялгаатай нь энэ бүтээгдэхүүнийг эмчийн жоргүйгээр худалдан авч болно. Борлуулах лицензийг нь наймдугаар сард авсан “Durex” компани энэ бүтээгдэхүүнийг тун удахгүй Европын орнуудад худалдаж эхэлнэ.
Лиценз олгохоос өмнө энэхүү бэлгэвчийг хоёр ч удаа клиник туршилтад оруулсан бөгөөд эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэний хөвчрөлтийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн бэлгийн харьцаанд орох хугацааг уртасгадаг нь эргэлзээгүй батлагдсан байна. “Виагра” нь “Pfizer” компанийн орлогыг жилд 1.2 тэрбум паундаар өсгөсний нэгэн адилаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ ихээхэн ашиг авчрах нь тодорхой болоод байгаа юм.
Сэтгэгдэл (2)