
Турк үндэстэн Германы жүжигчин Шила Шахин “Playboy” сэтгүүлд зургаа авахуулж, ийм зоримог алхам хийсэн анхны лал шашинтан эмэгтэй болов. Өдгөө 26 настай Ш.Шахин Германд төрж, уламжлалт лалын шашинт гэр бүлд өсч хүмүүжжээ. Чухам ийм учраас түүний энэ алхам лал шашинтнууд төдийгүй гэр бүлийнх нь хүрээнд нэг ёсны шок болсон байна. Ш.Шахин нь Германы телевизийн “Сайн цаг, цөвүүн цаг” (Gute Zeiten, schlechte Zeiten) хэмээх цуврал кинонд тоглож олны танил болсон юм. Эрэгтэйчүүдийн сэтгүүлд нүцгэн зургаа авахуулснаа тэрбээр “Хар багаас сургасан уйтгартай хэвшлээс ангид чөлөөтэй байх гэсэн хүсэлтэйгээ” холбон тайлбарлажээ. Ш.Шахин аль ч талаараа зоримог ийм үйлдэл хийсэн Германы анхны турк эмэгтэй болсноо алдаа гэж үзэхгүй байгаагаа хэлээд бусад лал шашинт хүүхнүүдийг ч өөрийнхөө араас замнахыг уриалсан байна. Түүний найз залуу, жүжигчин Йорн Шленвойт (Jörn Schlönvoigt) бүсгүйгээ ийм үйлдэл хийнэ чинээ санаагүй байсан боловч түүний талд бат зогсоно гэдгээ хэлжээ. “Шила ховорхон гоё биетэй бүсгүй. Байгалийн ийм сайхан бүтээлийг бусдаас нууна гэдэг гэмт хэрэг” хэмээн тэрбээр өгүүлсэн байна. Ш.Шахины эцэг Туркийн болон бусад лалын шашинтнуудын зүгээс ирэх дарамтад санаа зовж сэтгэлээр ихэд унасан бол эх нь асар ихээр хилэгнэж, охинтойгоо одоо болтол нэг ч үг солиогүй байгаа гэнэ.






















Сэтгэгдэл (4)