Монгол нутгийн зүүн хэсэгт солигдмол үүлтэй, бусад газраар багавтар үүлтэй өдөр ирж байна. Төвийн бүсээс зүүн хэсэгт зарим газраар бага зэрэг цас орох төлөвтэй. Дархадын хотгор болон Хөвсгөл, хангайн уулсаар 27-32 хэм хүртэл хүйтэрнэ. Хэнтийн уулс болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын саваар 19-24 хэм хүйтэн бол Алтайн өвөр, говийн аймгуудын баруун хэсэгт 9-14 хэм хүйтэн байх юм. Бусад аймгуудад 15-20 хэм хүйтэн байна. Улаанбаатар хотод өнөөдөр үүлших хэдий ч цас орохгүй. Өглөөний таван цагийн байдлаар 26 хэм хүйтэн байсан бол өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
Солонгосын төв хотод өнөөдөр хуртай, 10 хэм дулаан байна. Харин шөнөдөө үүлшиж, -3 хэм сэрүүхэн хонох төлөвтэй. Токио хотод ч мөн өнөөдөр бороотой байх бөгөөд өдөртөө 12 хэм дулаан. Шөнөдөө найман хэмийн дулаан, үүлэрхэг байх мэдээлэлтэй байна. Тэгвэл Бээжин хотод цэлмэг өдөр ирж байна. Өнөөдөр хоёр хэм дулаан байгаа бол шөнө -9 хэм хүртэл хүйтрэх юм. Москва хотод хур тунадастай шөнө үргэлжилж байна. Өдөртөө бороотой хоёр хэм дулаан байх бол шөнө ч мөн хоёр хэм дулаан байж, бороо ширүүсэн орох төлөвтэй байгаа юм.

Б.Ганбилэг