Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр хоригдож буй Ц.Улаанхүү начны хэргийг өнөөдөр Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэнэ. Түүнийг Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/ мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн хэмээн өнгөрсөн наймдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн ял оноосон юм. Гэвч тэрээр “Би хэрэг хийгээгүй” хэмээн анхан шатны шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн шүүх өргөдөл гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Тиймээс Ц.Улаанхүү начин анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 11 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд гомдол гаргасан юм.
Б.Чимэг