Хятад, Орос, Монгол орны өвлийн 13-р наадам энэ сарын 25-нд Манжуур хотноо зохиогдох гэж байна. Тус наадмын үеэр гурван орны миссын наймдугаар тэмцээн зохиогдохоос гадна Хятад, Орос, Монгол орны соёлыг харуулсан мөсөн урлал хийж олон нийтэд сонирхуулах юм байна. Мөн Хөлөн нуураас загас барих уралдаан тэмцээн зохиогдохоор болжээ. Энэ өдөр Орос, Монголын жуулчлалын хотуудын зөвшилцөл болно.
Т.Хулан