Монгол улсын хэмжээнд хаягдал усыг дахин боловсруулж, газар тариаланд
ашиглаж буй хоёрхон газар байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн Хөтөл
тосгоны цэвэрлэх байгууламжид механик цэвэрлэсэн усаар 70 га талбайд
ургацын усалгаа хийж байгаа. Мөн Шивээ овоогийн нүүрсний уурхайн гүний
ус шүүрүүлэх байгууламжаас хаягдсан усаар 30 га талбайг услах систем
ашиглаж байна.

ашиглаж байна. Гадны улс орнуудын дунд цэвэрлэх байгууламж, уул уурхай,
үйлдвэрээс хаягдал болон гарч буй усыг тариалангийн усалгаанд хэрэглэх
технологи үр дүнтэй хэрэгжиж байгаа ч манай улсад оролдлого төдий байгаа
гэнэ.
Манай улсад 10 орчим усан цахилгаан станц зуны улиралд ажилладаг
хэдий ч турбины усыг дахин ашиглалгүй голын голдиролд хаядаг. Гэтэл
эдгээр станцыг түшиглэн усалгаат тариалан эрхлэх боломжийг ирэх онд
судлахаар болжээ. Энэ ажлыг иргэдэд сурталчлан зааж өгөхөөр ХХААХҮ-ийн
яам ажиллаж байна. Түүнчлэн Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн
хаягдал усыг 50 га талбайн усалгаанд ашиглах системийн зураг төслийг
ирэх жил боловсруулах юм. Тус байгууламжийн бохир усыг механик ба
биологийн цэвэрлэгээнд оруулж Хараа голд цутгадаг юм байна. Энэ услалтын
системийг барьж байгуулснаар зөвхөн усалгаа гэлтгүй шинэ бордоог ч
гарган авч болох юм. Тодруулбал байгалийн аясаар ялзмагжсан лагийн
бордоог авч хэрэглэснээр ургацын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэнэ.
Б.Ганбилэг