Замын хөдөлгөөний дүрэмд бага зэрэг өөрчлөлт оруулж, чангатгаж эхэлжээ. Өнөөдрөөс эхлэн урсгал сөрсөн машины жолоочийн эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар хасах арга хэмжээ авдаг болж байгаа аж. Урьд нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, жолооны ард анхаарал болгоомжгүй байснаас болж осол гарган хэдэн цагаар хөдөлгөөнд саад учруулсан жолоочийг 10000 төгрөгөөр торгодог байсан. Мөн зам ачаалалтай үед урсгал сөрж давхин замын ачааллыг хэд дахин нэмж олон зуун хүний цаг, шатахууныг үрж буй жолоочдод дийлэнх тохиолдолд ямар ч шийтгэл, хариуцлага хүлээхгүй эсвэл 5000 төгрөгөөр торгуулаад өнгөрдөг байсан юм.
Б.Чимэг