зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт 18 843 хүн ажиллаж байна

2011-12-17
0
ЖИРГЭХ
   Монгол хүний дундаж наслалт 68.3 болж өссөн энэ үед Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар ерөнхий сайд С.Батболд өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс үзэхэд, буруу дадал зуршил, зан үйлээс хамааралтай гэгдэх амьсгал, хоол боловсруулах, цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны болон осол гэмтлийн шалтгаант өвчлөл нийслэлийн хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа гэнэ.
   Монгол хүний дундаж наслалт 68.3 болж өссөн энэ үед Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар ерөнхий сайд С.Батболд өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс үзэхэд, буруу дадал зуршил, зан үйлээс хамааралтай гэгдэх амьсгал, хоол боловсруулах, цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны болон осол гэмтлийн шалтгаант өвчлөл нийслэлийн хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа гэнэ. Өнгөрсөн оны байдлаар хүн амын нас баралтын зонхилох таван шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, гадны шалтгаант өвчлөл, хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин оржээ. Жил бүр 100 000 хүн тутамд 134.5 хорт хавдар бүртгэгдсэний дотор шинээр оношлогдсон тохиолдлын 70 гаруй хувь нь 3-4 дүгээр шатанд буюу хожуу үедээ оношлуулж байна. Түргэн тусламжийн дуудлага жил бүр өсч 2010 оны дуудлага 2007 оныхоос 35,2 хувиар нэмэгдсэн. Үүний 76 хувийг гэнэтийн өвчлөл, 13 хувийг төрөхийн, 11 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж буй аж.

   Нийслэл хотод жилд дунджаар 18-22 төрлийн халдварт өвчний 18000-19000 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээний халдварт өвчний 54 орчим хувийг эзлэх боллоо. Энэхүү өвчлөл дундаа гэдэсний халдварт өвчин, вируст гепатит, салхинцэцэг, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, томуу, томуу төст өвчин зонхилох хувийг эзэлж байгаа юм байна.

   Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ 2007 онд 1,8 тэрбум төгрөг байсан бол 2010 онд 8.2 тэрбум төгрөг болж өслөө. Барилгын засвар үйлчилгээнд зарцуулагдах хөрөнгийн хэмжээ 2007 онд 398,8 сая төгрөг байсан бол 2010 онд 2,7 тэрбум төгрөг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 2007 онд 464,7 сая төгрөг байсан бол 2010 онд 2.2 тэрбум төгрөг, автомашины парк шинэчлэлийн хөрөнгө оруулалт 2007 онд дунджаар 38,9 сая төгрөг байсан бол 2010 онд 237.7 сая төгрөг болж өссөн. Харин 2011 оны эхний 10 сарын байдлаар 218,9 сая төгрөгийн 9 автомашин нийлүүлжээ.

   Улаанбаатар хотод одоогийн байдлаар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл найм, нэгдсэн эмнэлэг дөрөв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг тав, амаржих газар гурав, тосгоны эмнэлэг тав, хүүхдийн клиник сувилал дөрөв, бусад эмнэлэг найм , нийт 37 эрүүл мэндийн байгууллага, анхан шатны 124 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 998 эмнэлэг, сувилал, нийтийн болон эмнэлгийн үйлчилгээтэй 520 эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр эрүүл мэндийн байгууллагуудад 18843 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа аж. 

   Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт санхүүжилтийн 60 хувийг улсын төсөв, 36 хувийг эрүүл мэндийн даатгалын сан, 3 хувийг төлбөртэй тусламж, үйлчилгээ эзэлж байна. Эдгээр санхүүжилтын зардлын 60 орчим хувийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл, 20 гаруй хувийг эмнэлгийн эм, хоолны зардал эзэлдэг байна.

   2008 оноос хойш дараах ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг ерөнхий сайд онцоллоо. Үүнд:

- Эх, нялхсын эндэгдлийг тууштай бууруулахын тулд Нийслэлийн амаржих газрууд, эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмэгдүүллээ. Үр дүнд нь 300 ортой эх хүүхдийн эрүүл мэндийн төв, 150 ортой гуравдугаар амаржих газар, Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Бороо гоулд компаний хөрөнгө оруулалтаар нэгдүгээр амаржих газрын 150 ортой өргөтгөлийг барьж эхэлжээ. Кувейтын төрийн сангийн буцалтгүй тусламжаар 150 ортой хүүхдийн төрөлжсөн эмнэлэг барих ажлын зураг төслийг хийж Кувейтын талд хүргүүлжээ.

- Нийслэлийн дүүргүүдэд түргэн тусламжийн салбар байгуулах зорилтын хүрээнд 2010 онд Баянзүрх дүүрэгт түргэн тусламжийн салбарыг ашиглалтад оруулсан. Энэ жил Сонгинохайрхан дүүргийнх ашиглалтад ороход бэлэн боллоо. Энэ хоёр салбар түргэн тусламжийн барилгад нэг тэрбум төгрөг зарцуулжээ.

- Хотын хэмжээнд вакцины хангалт, хадгалалт, тээвэрлэлт, аюулгүй байдлыг хангаж, 0-1 насны хүүхдийн 98 хувийг дархлаажуулалтад хамрууллаа.

- “Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт загвар хоёр өрхийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж, эмч, мэргэжилтнийг сургах, дадлагажуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа ажээ.

   2012 онд Эрүүлийн мэндийн сайдын төсөв 484.1 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд хөрөнгө оруулалтад 116 тэрбум төгрөг үүнээс 25 тэрбум төгрөгийг эмнэлгийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж шинээр худалдан авахад зарцуулах юм байна.

Б.Болдсүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    6 цаг 45 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    20 цаг 12 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    20 цаг 15 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    20 цаг 19 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    20 цаг 27 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    20 цаг 35 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    22 цаг 15 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    23 цаг 10 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    23 цаг 18 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    23 цаг 26 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    23 цаг 35 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Уржигдар 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Уржигдар 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Уржигдар 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-13
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    2025-07-13
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    2025-07-13
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    2025-07-13
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    2025-07-13
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК