
Цанын харайлтын эрэгтэйчүүдийн багийн тэмцээн өчигдөр болж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд Германы баг тамирчид нийт 1041.1 оноо аван алтан медалийн эзэд боллоо. Мөнгөн медалийг Австрийн дөрвөл хүртэж хүрэл медалийн эздээр ази тивийн төлөөлөл Японы тамирчид шалгарсан байна.