
Эмэгтэйчүүдийн хоккейн хагас шигшээ тоглолтууд өчигдөр боллоо. Канад, Швейцарийн хоккейчид учраа тааран тоглож 3:1 харьцаагаар Канадын баг Швейцарийн багийг буулгаж авсан бол АНУ, Шведийн бүсгүйчүүдийн тэмцээн 6:1 харьцаагаар АНУ-ын багийн ялалтаар өндөрлөв. Хагас шигшээд ялалт байгуулснаар Канад, АНУ-ын багууд олимпийн алтан медалийн төлөө өрсөлдөх боллоо. Харин Швейцари, Шведийн хоккейчид хүрлийн төлөө тоглохоор болсон байна.