
БЗД-ийн 24-р хорооны иргэн, 30 настай эмэгтэй Д нь төрсөн охин, 9 настай эмэгтэй Л-ыг гурлын модоор цохиж баруун гарын тохойг хугалан, 2 хөл нь битүү хавдартай хөдлөх боломжгүй болтол зодож гэмтээсэн байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Энэ мэт гэр бүлийн хүчирхийлэлд хүүхдүүд ихээр өртөж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)