
Монголын сагсан бөмбөгийн спортод хоёр холбоо бий болоод нэлээдгүй хугацааг ардаа үдсэн. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбоо ээлжит бус чуулганаа албан ёсоор энэ сарын 23 –нд хийхээр зарлалаа. Уг хуралд тус холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийг дахин шинээр сонгож, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох юм байна. Ээлжит бус хуралд Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны төлөөлөлүүд оролцох ажээ. Хоёр хуваагдсан холбоог нэгэн дээвэр дор нэгтгэж чадна гэдэгтээ удирдлагууд нь итгэлтэй байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)