
Билгийн тооллын: 19. Дөрвөн ногоон мэнгэтэй хар тахиа өдөр
Наран ургах шингэх: 07.48-18.07
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар
Аргын тооллын 2 сарын 19, Буд гараг. Билгийн тооллын 19, Тэргүүн дагуул одтой, хар тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 2 цаг 1 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
Сэтгэгдэл (1)