
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх Ч.Баттуул өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Түүнд шүүхээс 23 жилийн ял оноосон. Тэгвэл Ч.Баттуул болон ар гэрийнхэн нь Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүх хурал сар шинийн өмнө болох байсан ч өмгөөлөгч нь осолд орсон учир хойшилсон. Улмаар ирэх сарын 10-наас шүүх хурлын тов гарах сураг сонсогдож байсан ч маргааш болж наашилжээ. Тэгэхээр Ч.Баттуулын шүүх хурал маргааш 09.30 цагт Нийслэлийн шүүх дээр эхлэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)