
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэлэхдээ " Хан-Уул дүүргээс өчигдөр 09.30 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага ирсэний дагуу шалгахад 27 настай эрэгтэй хүн "Криста" маркийн авто машин дотор амиа хорлосон байдалтай олдсон. Хэргийг урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэж тогтоогоод байгаа ч шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа. Мөн хэргийн газрын мөрдлөг үргэлжилж байна. Нас барсан иргэний хувьд Увс аймгийн харьяат 27 настай А гэгч байсан бөгөөд хувийн компанид жолооч хийдэг байсан" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/