Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бууцагаан суманд газар үнэд орж эхэлжээ

2014-2-19
0
ЖИРГЭХ

Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрөгч оноос эхлэн хөдөө, орон нутгийг хөгжүүлэх хүрээнд  “Шинэ сум” төслийг  анх удаа хэрэг¬жүүлж байгаа билээ.  Энэхүү төсөл нь улсын хэмжээнд гурван суманд хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумаас “Шинэ сум” төслийн хэрэгжилт эхэлсэн.

Тиймээс тэдгээр сумдад төслийн хэрэгжилт хэр  зэрэг явагдаж байгаатай танилцахаар өнгөрсөн долоо хоногт ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа нар Баянхонгор аймагт ажиллалаа.
IMG_7291
Баянхонгор аймгийн  Бууцагаан сумдад цогцолбор барих тендерт  “Их модун”, “Ти Ти Энд Би” компаниуд шалгарч өнгөрсөн сарын 10-наас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн байна. Бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа гэдэг нь харваас илт харагдана. Хөдөө нутгийн буйдхан газарт хөгжлийн хэмжүүр болсон бүтээн байгуулалтын ажил, өвөл, зун, халуун, хүйтэн, шөнө, өдрийг ялгалгүй үргэлжилдэг байна. Тиймээс ч орчин тойрондоо гэрэлтэх гэрэлтүүлэгтэй, машин, явган хүн  явах замтай аж.

Өөрөөр хэлбэл, хөдөөгийн буйдхан газрын хүний мөрөөс, хөгжлийн хоцрогдол гэх ойлголтыг зөв зүг рүү нь чиглүүлэхэд энэхүү бүтээн байгуулалтын ажил их нэмэр болох нь ээ. Түүнчлэн Канад модон барилга нь дэлхий нийтийн хөгжлийн стандарт болсон бөгөөд хөрөнгө мөнгө, цаг, хугацаа бага зарцуулагддагаараа бусдаас ялгардаг байна. Улмаар бат бөх чанараараа олны итгэлийг хүлээдэг аж. Баригдаж буй байшинд ороход дуу чимээ сонсогдохгүй, дулаан алдахгүй, галын аюулаас сэргийлсэн, цэвэрхэн, үзэмжтэй  гээд маш олон давуу талтай байв. Мөн Их модун ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогт-Сэргэлэн ярихдаа  “Бууцагаан суманд  900 гаруй км зам тавигдсан. Явган хүний 3600 км талбайд явган хүний зам тавигдсан.  Харин төслийн хүрээнд дөрөв орчим га газарт барилга баригдаж байгаа.

Одоогийн байдлаар уурын зуух,  дэд станц, барилгууд ашиглалтад ороход бэлэн болсон аж. Захиргааны барилгууд нь дотоод заслын ажилдаа орсон.  Харин дэд бүтцийн ажил бүрэн дууссан” гэлээ. Мөн зарим түүхий эдээсээ болоод ажил удаашралтай байгааг дурьдаж байсан юм. Бууцагаан суманд 20 ортой эмнэлэг,  650 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт цогцолборуудын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, ирэх сарын 30-ны өдөр дуусгана гэсэн төлөвлөгөөтэй шахуу ажиллаж байгааг “Ти Ти энд Би” ХХК-ийн захирал Г.Цэдэнсодов ярьж байлаа. Одоогийн байдлаар Бууцагаан суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил 75-80 хувьтай байгаа аж.  Улмаар 20 ортой иж бүрэн  лабораторитой болсноор Бууцагаан сумын иргэд Улаанбаатар хотыг зорьж, өндөр үнэтэй, өртөг ихтэй зардал гаргах шаардлагагүй аж. Тодруулбал, сумынхаа эмнэлгээс эрүүл мэндийн цогц үйлчилгээг авах боломжтой юм байна. Нөгөөтэйгүүр тус сум нь 3500 гаруй иргэнтэй бөгөөд түүний 300 орчим нь цэцэрлэгийн насныхан байдаг ажээ. Одоогоор сумын хэмжээнд ганцхан цэцэрлэг ажилладаг бөгөөд  нийт 150 хүүхэд хамрагддаг байна.
DSC_5025
Тус цэцэрлэг 90 хүүхэд авах хүчин чадалтай аж. Тэгэхээр шинэхэн цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд бүгдээрээ цэцэрлэгт хамрагдах юм байна.  Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд орон нутагт хэрэгтэй бүхэн тэнд сүндэрлэж, хөгжиж байгаа юм. Нөгөөтэйгүүр, Улаанбаатарт цөөхөн харагдах хөлбөмбөгийн талбай ч бас тэнд байна. Нийт 200 гаруй хүний суудалтай аж.  Нутгийн иргэд хэлэхдээ “ҮХАА-н сайд Х.Баттулга хүүхдүүдийн ирээдүйд  маш их хөрөнгө оруулалт хийж байна. Сүүлийн үед манай хүүхдүүд хөлбөмбөгийг маш ихээр сонирхох болсон. Энэ нь талбайтай болсонтой холбоотой. Удахгүй хажуугаар нь гүйлтийн зам тавьж өгнө гэсэн. Нутаг орныхоо төлөө хийж, бүтээж байгаа бүхэнд талархаж байна” хэмээн ярьж байлаа. Тэгэхээр энэхүү төслийн хэрэгжилтийн  ачаар орон нутагт ажиллах ажилтан олширч, хөгжлөө дагаад хүн нэмэгдэнэ гэдэгт нутгийнхан итгэл дүүрэн явдаг байна. Нөгөөтэйгүүр ажилгүй иргэдийн тоо буурч, өрхийн амьжиргаа дээшилнэ гэсэн хүлээлт байгаа ажээ. Учир нь “Шинэ сум төсөл” хэрэгжсэнээр сумын хэмжээнд ажилгүй иргэдийн тоо буурсан гэдгийг нутгийнхан дуулгаж байлаа. Бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцохоос гадна, амьдрал ахуйгаа дээшлүүлэх, хөдөлмөрлөх сэтгэхүйд суралцуулж байна хэмээн тэд ихэд бахархан өгүүлж байсан юм. Монгол  Улсын хөгжлийн түүчээ орон нутгаас эхэлдэг гэдгийг Бууцагаан сумынхан ч ёстой харуулж байна.

Ч.Энхдалай: 2015 он гэхэд Бууцагаанаа  улсын тэргүүний загвар сум болгохоор ажиллаж байна

Бууцагаан сумын Засаг дарга Ч.Энхдалайгаас цөөн асуултад хариулт авлаа.

-Бүтээн байгуулалтын ажилд танай сумынхан хэрхэн оролцож, хувь нэмрээ оруулж байна вэ?

-Бууцагаан суманд бүтээн байгуулалтын ажил  10 гаруй сарын хугацаанд үргэлжилж байна. Ийм барилга байгууламжийн хэрэгцээ байгаа нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд үгүйлэгдлээ. Орон нутгийг хөгжүүлэх сангийн 350 сая орчим төгрөгийг сумдад хуваарилсан. Харин бид энэ мөнгөнөөсөө хамгийн эхэнд газар ухдаг трактор авсан. Түүнчлэн байр хоол, ажиллах хүчин гээд ямар ч сум тэрбум төгрөг гаргах боломжтой юм байна билээ. Тиймээс манай сумаас 200 хүн бүтээн байгуулалтын ажилд оролцсон. Түүнийх нь 100 нь малчид байгаа. Иргэдийн зүгээс бүтээн байгуулалтын ажилд ам сайтай, итгэл үнэмшилтэй болсон.

-Танай суманд газар үнэд орж байна уу?

-Газар үнэд орж байна. Шинэ сум төслийн хүрээнд гэр хороолол, хуучин барилга цогцоор нь шийднэ. 2030 он хүртэл сумынхаа ерөнхий төлөвлөгөөг гаргасан байгаа. Цаашид ард иргэддээ зориулж, нийтийн орон сууц болон хувийн хэвшлээ дэмжиж ажиллана.

-Бүтээн байгуулалтаа дагаад нэмэгдсэн зүйл юу байна вэ?


-Манай суманд хоёр оёдлын болон хүнсний цех ажиллаж байна. Түүнчлэн мах бэлтгэлийн цех шинээр ажиллаж байгаа. Зөвхөн малчдад зориулаад 20 гаруй гүний худгийг шинээр гаргасан. Өнгөрсөн 50 жилд 15 худаг сумын хэмжээнд гаргасан байдаг. Бидний зүгээс бүтээн байгуулалтын чамлахааргүй ажлыг хийж, 2015 он гэхэд Бууцагаанаа  улсын тэргүүний загвар сум болгохоор ажиллаж байна.

-Эхний барилгууд хэзээнээс ашиглалтад орох вэ?


-Шинэ сумын эхний барилгууд ирэх дөрөвдүгээр сараас ашиглалтад  орж эхлэнэ. Харин бүтэн цогцолбороо ирэх долдугаар сарын 18-нд буюу сумынхаа түүхт 90 жилийн ойгоор хүлээж авахаар бэлтгэл ажлаа хийж байна.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.126.91.159)
    татвар төлөгчдийн мөнгөөр зүгээр л шоудаад байх хэрэггүй. боломжийг ашиглаж орон нутгийнхан сайн ажиллах хэрэгтэй шүү. ялангуяа удирдлагууд нь. та нар их "но"-той хүмүүс шүү
    2014 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.118)
    Olon yum yariad yahav ter saihan shimiin arhi, aaruul, guzee tos, aartsaa sain iheer hiij Mongolchuudaa dailj amsuul, oorsdoo l teruuhendee ideed baih yum.
    2014 оны 02 сарын 19 | Хариулах
  • hodoogiin hogjil (202.70.43.98)
    saihan l medee baina. Shine bairiig ch yahav bariad huleelgeed ogoh baih. Harin neg l asuudal bna. Bairnii ahiglalt, archilgaatai holbootoi zardliig jil buriin tsovtoo suulgaj yavj chadah uu ? Yag huultai adil. Bid nar huuli gargahiin tuld buh anhaarlaa taviad, yamar neg baidlaar huulia gargaaad batluuldag. Harin tuuniig hergjuulj baigaa baidald dugnelt ogch, irgediin dund huuliig herhen hergjuuleh talaar medeelel surtalchilgaa tun taaruu baidag. Tegeed etsed n uun huul vee? Dassan zangaaraa tuuj ogondoo. Hodoog hogjuuleh ene ajild iim zuil bitgiil boloosoi doo. Yam, darga nar n medej baigaa bailgui dee. Gehdee helehed iluudehgui bailgui dee.
    2014 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 32 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 58 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    10 цаг 59 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 2 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 40 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 57 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    13 цаг 17 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 20 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 21 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 32 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 25 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 28 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 45 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 29 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 16 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 31 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 12 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 36 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 39 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 45 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК