Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн тэргүүлдэг Авлигатай тэмцэх газар “авлигын аварга”-уудыг нэрлэжээ.

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн тэргүүлдэг Авлигатай тэмцэх газар “авлигын аварга”-уудыг нэрлэжээ. Тэр дундаа экологи хамгийн их сүйрүүлсэн хүнээр Монголчуудын сайн мэддэг Оросын төмөр замын дарга Владимир Якуниныг тодруулсан байна. Тэрээр Монголын төмөр замыг эдийн засгийн зүтгүүр хүч байх хэрэгтэй гэдгийг онцлон хэлж байсан удаатай. Ноён Якунин баруун Кавзакын байгаль орчинд хамгийн их хохирол учруулсан төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтад биечлэн хяналт тавьж ажиллаж байжээ. Энэхүү замын ажлын бүтээн байгуулалтыг хийхийн тулд Сочигийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буй тусгай хамгаалалтын бүсийн 150 га газрын ой модыг устгажээ. Түүнчлэн Видние хойг дахь Пицунда хэмээх ховор нарс модон ойг бүхэлд нь устгасан билээ. Энэ мэтчлэн байгаль орчин сүйдсэний дараа В.Якунин нөхөн сэргээх ажлыг яаралтай эхлүүлэхийг сануулж байсан гэдэг. Засгийн газраас дэмжлэг өгөхгүй байсан тул ОХУ-ын төмөр замын төсвөөр нэн ховор модны үржүүлгийг тарьсан ажээ. Гэтэл тарьсан бүх үржүүлгийн ургамал хатан хорчийж, ховор төрлийн загас үхсэнээр нөхөн сэргээлт амжилтгүй болжээ. Ийнхүү тэрээр төмөр замын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний итгэлтэй хүмүүсийн нэг Якунин цагтаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Зам тээврийн сайд, Ерөнхий сайдын албан тушаалд хүртэл томилогдох өндөр магадлалтай хүн гэгдэж явсан юм.

В. Якунин "Монгол улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад зориулан долоон тэрбум ам. долларын санхүүжилт гаргах боломжтой" гэж хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл Монгол орны зүүнээс баруунтаа, өмнөөс хойд чигт татах төмөр замыг тэр чигт нь санхүүжүүлэхэд бэлэн гэжээ.
Харин Якунины дараа Сочи хотын захирагч, Анатоли Пахомов хог, хаягдлыг их хэмжээгээр булшилсан учраас мөн байгаль орчин сүйтгэгчээр тодорчээ. Сочигийн эргэн тойронд 50 гаруй хогны овоолго байгааг мэдэгдсэн байна.
Мөн “Итеррос”-ын эзэмшигч Владимир Потанин барилгын ажлыг ямар ч байгаль орчны үнэлгээгүйгээр хийж, 250 га газрыг хамарсан ойг устгажээ. Түүнчлэн Абига уулын хөрсөнд гулгалт, цууралт үүсч, улаан буга, баавгай зэрэг амьтад бүс нутагтаа үзэгдэхээ больсон байна.
Сэтгэгдэл (4)