
2012 онд "Ноёд констракшн"-ын захирлаар ажиллаж байсан С.Билэгтийн тус компанийн захирал байх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу хассан ч С.Билэгт шүүхийн эл шийдвэрийг хүлээж аваагүй юм. Үүгээр зогсохгүй өөрийгөө "Ноёд констракшн" компанийн захирал гэж бусдад итгүүлэн их хэмжээний мөнгө залилж, бусдын эд хөрөнгийг дур мэдэн зарцуулсан байна. Улмаар уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрбээр бусдын эд хөрөнгийг дур мэдэн зарцуулахдаа олон иргэдийг хохироосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар С.Билэгтийн шалгах ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр байгуулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/