
"Гал үндэстэн" холбооноос өнгөрсөн мягмар гарагт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчдын хамтаар орон нутагт мал үхэж эхэлсэн талаар мэдээлэл хийсэн юм.Улмаар Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, "Хөх Монгол" ТББ-ын гишүүд Төрийн ордоны гадна жагсаж "Кожеговь" компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Үүний дараахан хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Гал үндэстэн" холбооныхны заримыг нь баривчилсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Гал үндэстэн холбооны гишүүд биш Улаанбадрах сумын дөрвөн малчныг дуудаж мэдүүлэг авсан. Учир нь тэднийг Улаанбадрах сумын малчид мөн эсэхийг тодруулах шаардлага байсан" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)