
Тэрбээр тус улсад олон жил хууль бусаар амьдарсан тул суугаа орныхоо виз, оршин суух журам зөрчсөн гэсэн үндэслэлээр нэлээд их хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болсон байсна. Иргэн Э-д манай улсын Өргөмжит консул хувийнхаа зардлаар онгоцны тийз, хувцас, шаардлагатай эд зүйлийг авч өгч түүнийг эх оронд нь ирүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлжээ.
Манай иргэд хилийн чанадад зорчоод суугаа орныхоо хууль тогтоомжийг сахин мөрдөж, аливаа хэрэг зөрчилд холбогдохгүй байвал тухайн иргэнд болон ар гэрийнхэнд нь сэтгэл санааны дарамт, эдийн засгийн зардал чирэгдэл гарахгүй байх боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/