
Энэ сарын 19-нөөс 20-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1563 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгажээ. Улмаар 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд хулгайлах 16, дээрэмдэх 2, булаах 1, танхайрах 5, хүчиндэх 2, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 1, зам тээврийн хэрэг 7, осол 14 гарч 8 хүн гэмтсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/