
Удахгүй "Мартын 8" буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Гэтэл тус баярыг далимдуулан залилангийн хэрэг ихээр гарч байгаа талаар Цагдаагийн газраас мэдэгдлээ. Тодруулбал, өчигдөр Баянгол дүүргийн 5–р хороонд 8 настай хүүхдийг гэртээ ганцаараа байхад нь 30 орчим насны эмэгтэй худал хэлж гэрт нь орон "Ээжүүдийн баяр болох гэж байна. Ээжийг чинь баярлуулах гэсэн юм" гэж хэлэн үнэт эдлэлийг нь авч явжээ. Энэ мэт гэртээ ганцаараа байгаа хүүхдүүдийг залилах тохиолдол их байгаа учир иргэдийг хүүхдүүдээ хараа, хяналттай үлдээж байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.