
Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 4 жилийн хугацаанд тогтмол 10-аас дээш хувийн өсөлттэй гарахын хамт төсвийг тэлэх бодлого эрчимтэй явагдсан юм. Эдийн засгийн өсөлтийн хувь 2016-2017 онд 6-7 хувьтай болж өнөөгийн түвшинээс даруу 2 дахин өсөлтийн хурдац буурах төлөвтэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зардал 2003 онд 615.8 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 6,178.0 тэрбум төгрөг болж, урсгал зардал 470.0 тэрбум байсан бол 2013 онд 4,559.0 тэрбум төгрөгт хүрч сүүлийн 10 жилийн хугацаанд ойролцоогоор 10 дахин буюу 4,089.3 тэрбум төгрөгөөр тэлсэн байна. Нийт урсгал зардлын өсөлтийн 50.2 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтөөс, 10.9 хувь нь нийгмийн халамжийн зардалын өсөлт, 11.7 хувь нь төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламж, 8.6 хувийг зээлийн үйлчилгээний төлбөр, 8.4 хувь нь хэрэглээний үнийн өсөлтөөс хамаарсан бараа, үйлчилгээний зардлын өсөлт тус тус нөлөөлсөн байна.
2012-1013 онуудад гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар, зөвхөн 2013 онд өмнөх онтой харьцуулахад 55 хувиар буурсан хэдий ч төсвийн зарлага талын санхүүжилт 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүний учир шалтгааныг судлан үзэхэд төрийн албан хаагчдын тоо, цалингийн нэмэгдэлтэй шууд холбоотой байна.2011-2013 оны төсвийн гүйцэтгэлийг судлан үзэхэд төрийн захиргааны гэх зардал огцом нэмэгдсэн байдалтай байна. Тухайлбал,
№ |
Зардал буюу арга хэмжээний төрөл, тоо |
2011 оны төсвийн гүйцэтгэл/сая төг/ |
2012 оны төсвийн гүйцэтгэл/сая төг/ |
1 |
Бичиг хэргийн зардал |
8,142,7 |
8,664,5 |
2 |
Тээвэр шатахуун |
37,794,8 |
43,309,1 |
4 |
Сургалт, хурал, зөвлөгөөний зардал |
22,945,1 |
25,674,0 |
5 |
Жижиг эд хогшил худалдан авах |
6,433,8 |
7,451,8 |
6 |
Мэдээлэл, сурталчилгаа |
5,074,1 |
5,991,3 |
7 |
Тавилга |
5,463,5 |
6,395,9 |
Төсвөөс санхүүжиж байгаа төрийн албан хаагчдын тоо сүүлийн жилүүдэд огцом өссөн үзүүлэлттэй байх бөгөөд Төсвийн хууль болон УИХ-аас баталсан хууль, бусад шийдвэрийн дагуу орон тоо нэмсэнээс гадуур орон тоо, захиргааны зардалыг үлэмж нэмэгдүүлдэг байдал хяналтаас гарсан байна. Үүнд: 2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148.781 албан хаагч ажиллаж байсан бол 2012 онд 162383, харин 2013 онд 176773, 2014 онд 180150 төрийн албан хаагчийг төсвөөс санхүүжүүлж байгаа мэдээллийг Сангийн яам гаргаад байна. Энэ нь 2012-2014 онд Шинэчлэлийн Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар төрийн албыг нэмэгдүүлжээ гэсэн үг юм!
№ |
Төсвөөс санхүүжиж буй албан хаагчдын тоо |
2011 оны төсвийн гүйцэтгэлээр |
2012 оны төсвийн гүйцэтгэлээр |
1 |
Удирдах |
8110 |
8907 |
2 |
Гүйцэтгэх |
97590 |
106727 |
3 |
Үйлчлэх |
34473 |
39328 |
4 |
Гэрээт |
8608 |
7421 |
5 |
Нийт |
148781 |
162383 |
Төрийн албаны зөвлөлөөс гаргаж буй тайлангаар:
№ |
Төрийн албан хаагчдын нийт тоо |
2011 он |
2012 он |
1 |
Улс төр |
2987 |
2798 |
2 |
Төрийн захиргаа |
16190 |
16179 |
3 |
Төрийн тусгай |
29892 |
28773 |
4 |
Төрийн үйлчилгээ |
112543 |
115019 |
5 |
Нийт |
161612 |
162769 |
Төрийн албаны зөвлөл ба Сангийн яамнаас гаргасан төрийн албан хаагчдын тоо ийнхүү зөрж байгаа нь хэд хэдэн шалтгаантай:
• Улсын төсөвт үйлдвэрийн газруудад ажиллагсдын тоог Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчид тооцож мэдээгээ гаргадаггүй
• 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар 10 агентлагыг УТҮГ болон ТӨҮГ болгож өөрчлөн зохион байгуулсан ба тэдгээрт одоогоор 1021 албан хаагч ажиллаж байгаа
• Сангийн яамны тайланд улсын төсвөөс санхүүжиж буй “үндэсний хороо”, “төв”, “төлөөлөгчийн газар”, “нэгж”, захиргаа”, “чуулга”, музей, “сан”, “чөлөөт бүс” гэх мэт төсвөөс санхүүжиж буй бүхий л нэгжийг хамарч гаргадаг бөгөөд энэхүү тоон мэдээллээ Төрийн албаны зөвлөлийн тайлантай тулгаж нягталдаг практик байхгүй байж ирсэн.
Засгийн газрын яамдыг 2012 оны сонгуулиас өмнө ба хойно гэж харьцуулж авч үзэхэд:
Яамны нэр |
ТАХ-ын тоо /2012.01.01/ |
Яамны нэр |
Батлагдсан орон тоо |
ТАХ-ын тоо /2013.01.01/ |
ТАХ-ын тоо /2014.01.01/ |
||
1 |
Гадаад харилцааны яам |
132 |
1 |
Гадаад харилцааны яам |
139 |
137 |
115 |
2 |
Сангийн яам |
132 |
2 |
Сангийн яам |
147 |
145 |
131 |
3 |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
68 |
3 |
Хууль зүйн яам |
116 |
113 |
87 |
4 |
Батлан хамгаалахын яам |
50 |
4 |
Батлан хамгаалахын яам |
58 |
56 |
50 |
5 |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
78 |
5 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
110 |
116 |
133 |
6 |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
81 |
6 |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам |
106 |
119 |
101 |
7 |
Эрүүл мэндийн яам |
66 |
7 |
Эрүүл мэндийн яам |
106 |
102 |
132 |
8 |
Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, |
72 |
8 |
Боловсрол, шинжлэх ухааны яам |
74 |
95 |
88 |
|
9 |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам |
80 |
78 |
72 |
||
9 |
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам |
65 |
10 |
Зам, тээврийн яам |
162 |
160 |
142 |
11 |
Барилга, хот байгуулалтын яам |
70 |
68 |
77 |
|||
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам |
|
12 |
Хөдөлмөрийн яам |
127 |
125 |
94 |
10 |
57 |
13 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
78 |
76 |
76 |
|
11 |
Эрдэс баялаг, эрчим хүчний яам |
70 |
14 |
Уул уурхайн яам |
64 |
61 |
68 |
|
15 |
Эрчим хүчний яам |
100 |
98 |
85 |
||
16 |
Эдийн засгийн хөгжлийн яам |
131 |
158 |
107 |
|||
Албан хаагчдын тоо |
978 |
Албан хаагчдын тоо |
1668 |
1707 |
1558 |
Өмнө нь 11 яаманд 978 төрийн албан хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн яамдын албан хаагчдын тоо 80 хувиар тэлсэн гэсэн үг.
Засгийн газрын агентлагуудынхаа тоог бууруулсан гэж тайлбарладаг боловч хассан гэх 10 агентлагуудаа улсын төсөвт үйлдвэрийн газар болгон, тэдгээр 10 УҮГ-т нь өнөөдөр 1021 албан хаагч ажиллаж байна.
Дээр дурьдсанчлан урьд нь 43 Засгийн газрын агентлагтай, тэдгээрт нийт 3791 албан хаагч ажиллаж байсан бол одоо 30 агентлагтай, 2957 албан хаагчтай ажиллаж байна. Хэрэв “татан буугдсан” гэх 10 УҮГ-ыг оруулж тооцвол 40 “агентлаг”-т 3978 албан хаагч буюу урьд нь ажиллаж байснаас нэмэгдсэн дүнтэйгээр ажиллаж байна.
Нийт яам, агентлагт ажиллаж байсантай нь харьцуулбал: 54 яам, агентлагт 4769 албан хаагч ажиллаж байсан бол одоо 5536/10 УҮГ-ын албан хаагчдыг оруулан/ хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын/яам, агентлаг/ орон тоо 767-гоор нэмэгджээ. Эдгээр нэмэгдэлийн дотор “хурган дарга” буюу газар, хэлтэс, нэгжийн дарга нарын тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна. 2008-2012 оны Засгийн газрын яамдууд нийт 102 газар, хэлтэс гэсэн нэгжтэй ажиллаж байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын яамд 183 газар, хэлтэстэй байна.Өөрөөр хэлбэл, 81 нэгжээр буюу 90 хувиар зөвхөн яамдын дарга нарын тоог нэмжээ.
2012-2013 он төрийн албан хаагчдын хөдөлгөөн хамгийн ихээр хийгдсэн жил болж байгааг Төрийн албаны зөвлөлийн тайлангаас харж болохоор байна. Тухайлбал, 2008 онд төрийн албан хаагчдын/тухайн үед 140258 байсан/ 5.6 хувь буюу 7-8 мянган албан хаагч шилжилт хөдөлгөөнд орж байсан бол 2012 онд 9.3 хувь, 2013 онд 11.5 хувь нь буюу 15-17 мянга, давхардсан тоогоор сүүлийн 2 жилд 30-32 мянган төрийн албан хаагч хөдөлгөөнд орсон нь төрийн мэргэшсэн, тогтвортой байх учиртай алба хичнээн дархлаагаа алдаж, тогтворгүй болсоныг илтгэж байна.
Төрийн албанаас сүүлийн 2 жилд 22000 хүн “өөрийн хүсэлтээр”, “өөр ажилд шилжсэн” гэх үндэслэлээр гараад байхад эсрэгээрээ 10-20 мянгаар/ТАЗ-ын тайлангаар 10000, Сангийн яамныхаар 20000/ төрийн албан хаагчийн нийт тоо нэмэгдсэн байгаа нь Шинэчлэлийн Засгийн газар 30-40 мянган хүнийг шинээр ажилд авсаныг нотолж байна. Тухайлбал, Нийслэлд 23, аймгуудад 112 улс төрийн албан хаагч/орлогч, зөвлөх/, нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад 702, аймгуудын төрийн захиргааны байгууллагуудад 750 орон тоогоор 2013 онд нэмэгдүүлж хүн авсан байна.
Ийнхүү төрийн албаны орон тоо хуулиас гадуур, хяналтгүйгээр ихээхэн хэмжээгээр нэмэгдэхэд Засгийн газраас батлан улмаар Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчсөн болохыг нотолсон “Төрийн жинхэнэ албанд иргэнийг ТҮР орлон гүйцэтгэгчээр” ажиллуулах шийдвэр “онцгой” үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэж байна. Төрийн жинхэнэ албанд ороход заавал шалгалт өгч тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс авдаг хуультай байсан нь Төрийн албаны зөвлөл төрийн албаны халаа сэлгээ, томилгоог хянах хууль зүйн боломжийг олгодог байсан бөгөөд үүнийг хэрэгсэхгүй болсонтой холбоотойгоор ямар ч хяналтгүйгээр, мэдэгдэлгүйгээр төрийн албаны томилгоонд дураар авирлах хандлагыг түгээлээ. 2012 оны 7-р сараас 2013 оны 12-р сарын байдлаар зөвхөн төрийн удирдах албан тушаалд 996 хүнийг томилсоноос 493 албан хаагчийг “түр” нэрээр томилсон бөгөөд өнөөдрийн байдлаар 253 хүн “түр” хэвээрээ Үндсэн хууль, төрийн албаны хууль тогтоомж зөрчин шийдвэр гарган удирдах ажил хашиж байна.
Дээрх байдал нь УИХ-аас Засгийн газрын бүтэц, зардал, төрийн албан хаагчийн орон тоо хяналтгүйгээр эрс нэмэгдэж буй байдалд хугацаа алдалгүй дүгнэлт хийж, бүтэц, зардлыг бууруулах чиглэлд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагыг нөхцөлдүүлж байна.
Засгийн газар бага зардал, цомхон бүтцээр их үр дүнд хүрэх, ялангуяа төрийн захиргааны төв байгууллагуудын данхайсан бүтцийг цомхотгон чадварлаг болгох, яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, сайдын эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоож, нөөцийг зөв хувиарлах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг үр дүнтэй, шуурхай явуулах, захиргааны зардалыг үлэмж бууруулах шаардлага хурцаар тавигдах боллоо.
Шинэчлэлийн Засгийн газрын гол анхаарах ШИНЭЧЛЭЛ чухамхүү ЗАСГИЙН ДАНХАЙРАЛ нэгэнт болжээ.
2014-05-12
Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн
Сэтгэгдэл (12)