Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮБХ аварга А.Сүхбатыг дүрэм зөрчиж зүүний магнайд гарсан, дүрэм зөрчиж Г.Өсөхбаярыг амалсан гэж зарлалаа

2014-7-18
0
ЖИРГЭХ
Тэгэхээр А.Сүхбат дархан аварга болохдоо амжилтаараа Г.Өсөхбаярын дор орсон байсан. Тийм учраас Г.Өсөхбаяр нь түрүүлж зүүний магнайд гарах ёстойг хууль батлан харуулжээ.
Сүхбат 1    Хууль өөрчилж байж дархан аварга болсон А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрын маргаан наадмын дэвжээнээс хальж түмэн олныг хамрах болсон. Энэ хэрүүл маргаан нь эцэстээ МҮБХ-г мэдэгдэл гаргахад хүргэлээ.

МҮБХ-ны мэдэгдэл олон зүйлийг өгүүлэв.

Нэгд: Хуулийг өөрчилж дархан аварга болсон.

Хоёрт: Энэ хоёр бөхийн хэн нэг нь түрүүлж дархан аварга болоогүй. Нэг өдөр дархан аварга болсон.

Гуравт: Амжилтаар нь эрэмбэлж дархан аварга цол өгөх ёстой байсан. Тэгвэл Г.Өсөхбаяр түрүүлж дархан аварга болох байсан.

Дөрөвт: Хоёр бөхийн маргаанд МҮБХ-ны дүрмийг биш Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоолыг баримталсан гэжээ.

МҮБХ зүгээр ч нэг “Г.Өсөхбаярыг зүүний магнайд гарна” гэж зарлуулаагүй байна. МҮБХ өөрийн дүрэм журмаа биш Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг баримталжээ. Тухайлбал Монгол Улсын Засгийн 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь ... эрэмбэлнэ” гэсэн заалтыг үндэслэн Г.Өсөхбаярыг эхэнд, А.Сүхбатыг удаад эрэмбэлсэн ажээ. Эндээс дүгнэж үзвэл Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын маргаанд МҮБХ буруугүй болж таарч байна. Учир нь МҮБХ байтугай төрийн яам, түшээд хүртэл Засгийн газрын тогтоолоо хэрэгжүүлнэ. Тэгэхээр “намайг зүүний магнайд гаргахгүй бол барилдахгүй, би зүүний магнайд гарах ёстой, МҮБХ буруутай” хэмээн мэдэгдээд байгаа А.Сүхбат МҮБХ-той биш Монгол Улсын Засгийн газартай заргалдах хэрэгтэй боллоо. Учир нь энэ тогтоолыг МҮБХ биш Засгийн газар батласан. Засгийн газрын баталсан тогтоолыг МҮБХ өөрчлөх эрхгүй. Зөвхөн Засгийн газар л өөрчилнө. Тэгэхээр дархан аварга А.Сүхбатын гомдолд Засгийн газар буруутай болж, Засгийн газар гэсэн субъект татагдан орж ирлээ.

    Үүнээс гадна А.Сүхбат “би түрүүлж дархан аварга цолны болзлоо хангасан” гэсэн гомдлыг гаргаад байгаа. Тэгвэл Засгийн газрын дээрх тогтоолоор бол бөхчүүдийг хэн түрүүлж цолны болзлоо хангаснаар нь биш, илүү амжилттайг нь өмнө эрэмбэлэх зарчим тогтоон баталгаажуулсан байна. Маргаантай хоёр аваргыг амжилтаар нь эрэмбэлвэл даян аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан бөгөөд энэ амжилтаараа улсын наадамд 3 удаа долоо давсан даян аварга А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь зөв ажээ. Г.Өсөхбаяр улсын наадамд 4 түрүүлсэн. А.Сүхбат 3 түрүүлсэн. Гэхдээ нэг удаа 10 давсаныг 2 түрүүнд тооцвол Г.Өсөхбаярын амжилттай ижилсэнэ.

Мөн А.Сүхбат “дархан аварга цолтнуудыг эрэмбэлдэггүй” гэсэн бас нэг гаргалгааг гаргасан. Үнэхээр ч “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 7.9-д “амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байдаг аж. Хуульчдын тайлбарлаж байгаагаар бол энэ нь дархан аварга цолтой болсныхоо дараа барилдаж гаргасан амжилтаар дахин эрэмбэлэхгүй, хуучин эрэмбийг хадгална гэсэн заалт гэнэ. Тэгэхээр А.Сүхбат дархан аварга болохдоо амжилтаараа Г.Өсөхбаярын дор орсон байсан. Тийм учраас Г.Өсөхбаяр нь түрүүлж зүүний магнайд гарах ёстойг хууль батлан харуулжээ.

    Ийм байтал маргаан дагуулах хэд хэдэн ноцтой зүйл гарч ирэв. Нэгд Ерөнхийлөгч дархан аварга цол олгохдоо эхлээд Г.Өсөхбаярт яагаад өгөөгүй вэ? Уг нь хууль болоод тогтоолоор бол Г.Өсөхбаярыг түрүүлж дуудаж өгөх ёстой байж. Учир нь дархан аварга цолны 08 тоот үнэмлэхийг А.Сүхбатад, 09 тоот үнэмлэхийг Г.Өсөхбаярт олгосон нь маргааны нэг сурвалж болов. Тэгэхээр марганад Монгол Улсын Ерөнхийлөгч бас татагдан орж ирэв.

Мөн Монгол Улсын хууль тогтоолоо биелүүлээгүй МҮБХ ч буруутай. Учир нь Монгол Улсын нутаг дээр хэрэгжиж байгаа баяр наадмын тухай хууль, Засгийн газрын тогтоолоо МҮБХ өөрсдөө биелүүлээгүй. Тэд зүүний магнайд Г.Өсөхбаярыг гаргах ёстой байсан. Тэгээд А.Сүхбатын хэл ам, хэрүүл тэмцэл, “би барилдахгүй” гэсэн шантааж, наадамчдыг үймүүлэх гэсэн ажиллагаанаас айгаад хуулиа биелүүлж чадаагүй.

    Тэр ч бүү хэл дархан аварга А.Сүхбат Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоолуудыг зөрчиж зүүний магнайд гарч байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Бас хууль, дүрмээ зөрчиж Г.Өсөхбаярыг амалж авахад ч дуугай байсан. Энэ бүхнийхээ төлөө МҮБХ хариуцлага хүлээх нь шударга болно. Цаашдаа улсын арслан цолтой бөх МҮБХ-ныхныг айлгаад дархан аварга цолтой бөхийг амлаж аваад байж болох нь л дээ. Ийм л ойлголтыг төрүүлж байна.

Үүнээс гадна А.Сүхбат гэдэг хуулиар дархан аварга болсон хүн хуулиа биелүүлэхгүй байна. Бас Засгийн газрын тогтоолыг ч үл хэрэгсэн “би зүүн талд гарах ёстой”, “зүүний магнайд гаргахгүй бол барилдахгүй” гэж шантаажилж хуулиас давсан хувийн эрх ашгаа хамгаалж байгаа бөхөд ямар хариуцлага ногдуулах вэ гэсэн асуудал гарч ирэв.

Тэр ч бүү хэл хууль өөрчилж бөхчүүдийг дархан аварга болгосон Р.Гончигдорж гишүүн ч гэсэн энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Түүний санаачилсан, УИХ-ын гишүүдийг лоббидож батлуулсан хуулиар дархан аварга болсон хүмүүс ийм авир гаргаж байна. Тиймээс тэр энэ талаар бас байр сууриа илэрхийлэх ёстой. Энэ мэт олон асуулт шинэ хариулт нэхэж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (250)

  • boh sonirhogch enhbayr (103.10.22.49)
    BOHIIN HOLBOONI HIIJ BGA AJIL SHV DE UIAMJIA BODSONCH TVRVVLJ AMJILT GARAGSNIIN BODSONCH SVHBAT AWARGAA ZVVND NI GARAGSAN ZOW BAIMAAR 10TVRVVLSEN BAYNA AWRAGA 6TVRVVLSEN MONHBATINHA OMON GARDAGGVI BIZ DE DOOD TSOLTONGUUD NI HAMAGVI SHV DE TER AMJILTARAN EREMBELJ BOLHOL BAILGVI 6ZALUU ZAAN GEED ARD TVMENDE HICHNEEN SAIHAN NERTE YWLA BAS BUS HVMVVS TERNIIG NI BODMOOR HOOROND NI HUTAGHA BOILMOOR BNA
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • baatar darhan avarga (112.72.11.111)
    Ugasa suhbad shirgees hergelj barildaj baisan. Tegj avarga bolson teriige hergelehgui bol chadahgui
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.11.111)
    Ta nar buruu oilgood bna amjildaar bol zuv yaltchgui usuhbayr iluu amjiltaran gej zaasan bdag shu ymar suhbatad zoliin nehen olgoj bna geegui shuu de shin huuli gargaj odoonos dayan avarga zol baihgui bolj bga gej huuli batalsan shu de suhbat ugasa barildaj chadahgui shu de avga huuhen erguuled tegeedch biegui bolson zurehen uhsen degedl zudgeed bga shu sumiin nachin hurtel davj chadhaa bainv shu de buhchuudiig sain barilduulj baih heregtei. Mongontei bolod irher barildah boh oldohgui bna shu de naadmar. Neg barildan busad ued barildahgui bna
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • ганаа (202.70.46.206)
    СҮХБАТ АВАРГА 3дээр гарж барилдаасай
    2015 оны 07 сарын 11 | Хариулах
  • батсүмбэр (202.70.46.206)
    ОДОО СҮХБАТ АВАРГЫГ 3ын даваанд зүүний магнайд гаргуулж ам авуулж барилдуулвал гоёо барилдуулаач
    2015 оны 07 сарын 11 | Хариулах
  • ичээч (112.72.13.101)
    ӨСӨХӨӨ аваргаа Сүхбатад гол нь байгаа юм биш Сүхбат хүн муутай олон эхнэр сольсон хүүхдээ өнчрүүлсэн гэхдээ Сүхбатын оронд өөр хэн ч байсан хамаагүй хамгийн гол нь шударга ёс, бөхийн жудаг гэж байдаг юм шүү дээ яаж ард түмний нүүрийг харж насыг барах гээд байгаа юм бэ ичэх хэрэгтэй өөрийн толгойтой байх хэрэгтэй сайн тунгааж бодох хэрэгтэй ядаж хамгийн сайн найз Сумьяабазарынхаа хэлсэн үгийг бодооч дээ нэр хугарахаар яс хугар гэдэг , цааш сайн ухвал өвөө Жамьян даян аваргынхаа нэр хүндийг бодооч түүний ариун сайхан нэр хүндэд битгий сэв суулгаж ясыг нь өндөлзүүлээч түүх юуг ч мартадаггүй бас юуг ч өршөөдөггүй нэг л буруу юм хийвэл эргэж харамсаад ямар ч нэмэргүй, битгий хөгийн новшнуудын үгээр толгойгоо мэдүүлээчээ өөрийг чинь зүгээрл ашиглаад байна даа УХААРААЧ ӨСӨХӨӨ АВАРГАА
    2015 оны 07 сарын 05 | Хариулах
  • зочин (112.72.13.101)
    Сүхбат зүүнд гарах нь зөв тэр 2004 онд болзол хангасан Өсөхөө 2009 онд болзол хангасан дархан аваргуудыг амжилтаар нь эрэмбэлдэггүй ер нь манай бөх их заваан байгаа ш дээ 1 үзүүрлэсэн Азжаргал арслан байхад 3 үзүүрлэсэн Гантогтох гарьд , адилхан их ой 70 жилийн үзүүр П.Сүхбат гарьд байх, мөн 5 үзүүрлэсэн Мөнхэрдэнэ 1 үзүүрлэсэн арслангийн ард зогсож л байдаг гэх мэт шударга бус юм зөндөө одоо бүр иймдээ тулсан байна , ганцхан боломж Өсөхөөд байгаа юм тэр нь 10 давсан амжилтыг үнэлэхгүй болгох ингээд Эрхэмбаяр, Мөнхбат , Балжинням, Бээжин, Цэрэн, Цэвээнравдан нарын аварга цолыг хурааж арслан болгож Сүхбат нарын аваргуудын цол нэг шат доош бууна тухайлбал Буур Жамьян даян аварга зүгээр аварга болно гэх мэт олон арслангууд гарьд болж байж ӨСӨХБАЯР ТА зүүний магнайд гарна эсвэл Батэрдэнэ аварга Мөнхбат Баянмөнх Цэрэнтогтох дарханм аваргуудын өмнө эрэмбэлэгдвэл бас зүүний магнайд гарна даа ӨСӨХӨӨ аваргаа Сүхбатад гол нь байгаа юм биш Сүхбат хүн муутай олон эхнэр сольсон хүүхдээ өнчрүүлсэн
    2015 оны 07 сарын 05 | Хариулах
  • Шийдэл оллоо (103.229.121.10)
    Батэрдэнэ аваргаа тэр зүүний магнайд нь гарчихаач тэгээдл болно ш тэ.наад 2 чинь ховч хүүхнүүд шиг хэрүүлээ хийгээдл байж байг
    2015 оны 06 сарын 27 | Хариулах
  • 88660520 (122.201.22.225)
    nymdorjiin zahialgaar bat-erdene avargiin husleer danzangiin zohioloor nairuulagdsan uyngiin dramin jujig bolson sh dee
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.235.2)
    Usuhbayar matriig hen buh gediin.hachin matar luivar ni dendtsen
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • зоя (178.195.253.125)
    Би бөх тоож сонирхдоггүй ч нэг зүйл хэлье. Аль ч улсын спортын ямарч төрөлд тамирчдыг гаргасан амжилтаар нь чансаажуулж эрэмбэлдэг.Тэр нь № 1 болоод явдаг.Юун жаяг маяг?Соц нийгэм дууссан,21-р зуун одоо.Аливаа юм цаг үеээ дагаад өөрчлөгдөх жамтай. Хууль дүрмэнд нь өөрчлөлт орсон л бол хэнбугай ч дагах ёстой.Энэ наадамд БИ гэсэн сэтгэлээр оролцож барилдах ч биш бантан хутгасан Сүхбат гэгч нь 100% буруутай.Тэр хэрүүлээ наадам дуусаад хийнэ биз, тэр үедээ бол НААДАМЧИН ОЛНОО хүндлэх нь чухал байсан юм.
    2014 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Со гэж юм төрийн наадмыг улс төржүүлсэнээс хамаг юм болж байна доо
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Сүхбат дэндүү жудаггүй загналаа даа.Муухай эвдэрчээ
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • kkkkk (202.179.20.165)
    gonchigoo uls orondoo hergtei zuil hiii l deee.teneg ynm hiiged yvaad bhiim daaa
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • zochin (202.179.22.237)
    elbegdorj ard tumnii evleruulegch bish evderuulegch boloh umaa yasan uruvdultei umaar ard tumniig taltsuulj baih umaa eh baga umand dandaa uls turjuulsen sanaa yavj baih umaa buhiin holboo uy hiih bolj bainaa arai dendlee jild 1 haadhad Sosorbaram ta 2 ii hor eh bauh umaa
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.254.127.80)
    Энэ жилийн наадмын энэхүү маргаан МҮБХ-ны арчаагүй үзэл, Дархан аварга Өсөхбаярын жудаггүй чанар 2-тоо шууд холбоотой юм
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.254.127.80)
    Өмнөх үе үеийн Дархан аваргууд дархалсан эрэмбээ хүндэтгэж, бие биенээ хүндэлж,ёс жаягыг алдаагүй ирсэн ба түүнээс би амжилтын эрэмбэ өндөр гэж маргаагүй ирсэн билээ.
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.254.127.80)
    Эцэст нь хэлэхэд Өсөхбаяр аваргын чанар харагднж байгаа юм л даа
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.254.127.80)
    Сүхбат аварга эрэмбэ гэж ийм байдаг юм гэж Өсөхбаяр аваргад л харуулсан. Унах босоа нь хамаагүй. Энэ бол олон жилийн түүхтэй Монгол бөхийн гайхамшиг
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.254.127.80)
    Далай аварга цол гэж монголын түүхэнд байгаагүй. Харин чимэг байсан.
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.254.127.80)
    Дархалсан аваргуудад амжилтын эрэмбэ үйлчлэх нь утгагүй.
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • зочин (202.21.113.202)
    хорчин Гончигдоржоор эхэлж Эолбэгдоржоор найруулсан хоронд Монголчууд минь бага хордоорой. элдбэгдорж энийг л хүссэн байна шүү дээ
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.254.127.80)
    Ерөнхийлөгч хуулийн заалтыг мэдэж байсан болохоор Дархан аварга цолыг эхэлж Сүхбатад өгсөн нь зөв.
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.254.127.80)
    МҮБХ-нд хэлэхэд Дархалсан аваргууд эрэмбэдэгдэхгүй хамгийн зөв хуулийн заалтаа мартаа юу.Дархалсан л бол дархалсан л бх ёстой
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.254.127.80)
    Сүхбат 2000 онд түрүүлж арслан, 2001 оны тэгш ойд түрүүлж аварга цолыг алгасч Даян аварга, 2004 онд түрүүлж Дархан аварга цолын болзол хангасан юм. Өсөхбаяр аварга 2002,2003, 2005,2009 онуудад түрүүлж арслан, аварга, даян аварга, дархан аварга цол тус тус авсан. 5-н жилийн дараа Өсөхбаяр Дархан аваргын болзол хангасан шүү дээ. Эндээс харахад яалтгүй Сүхбат аварга зүүний магнайд гарна. МҮБХ -ны малнууд хуулиа уншв
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
    • Зочин
      svhbat avarga osohbayriin omno n erenbelegdeh n tuiliin zow bohiin holboonii malnuudaa
      2014 оны 07 сарын 21
  • Зочин (122.254.127.80)
    Хуулиа мэддэггүй МҮБХ-г бүрэн шинэчлэх цаг болсон. Монгол бөхийн ногоон дэвжээ боксын талбар боллоо. Энэ 20 хэдэн жилд хамгийн хуучинсаг холбоо МҮБХ юм
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.193.18)
    МҮБХ-хон мөн тайлбарлав аа. Хууль баталсан хүмүүсь Ерөнхийлөгч тан нараас дор байв гэж. Хэрвээ тийм юм лбол өмнө маргаанаа үүсгэхгүй яасан юм
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Cэхээтэн (203.91.118.178)
    Муусаа малнууд юу ч мэдэхгүй байж их хуцах юм аа наад захын мэдлэгтэй байж хуцах хэрэгтэй шдээ бөх гэж ямар хүнийг хэлдэгийг мэдэх ч үгүй байж Өсөхбаярыг хэн бөх гэхийн мэх мэдэхгүй барилдаж чадахгүй луйвар булхай ихтэй унчихаад тахимаа өгөхгүй
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    6 цаг 22 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    7 цаг 1 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    7 цаг 51 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    7 цаг 53 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    8 цаг 5 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    8 цаг 52 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    9 цаг 40 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    9 цаг 47 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    11 цаг 32 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    11 цаг 41 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    12 цаг 2 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    12 цаг 6 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    12 цаг 14 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    12 цаг 54 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    13 цаг 9 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    13 цаг 21 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    13 цаг 25 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    13 цаг 28 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    13 цаг 56 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    14 цаг 5 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Байнгын хороод хуралдана
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК