Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ясанд” харамгүй мөнгө гаргасан Ц.Оюунгэрэл Хөлбөмбөгчин хүүхдүүддээ сохор зоос ч өгөөгүй байна

2014-7-30
0
ЖИРГЭХ
Дэрэн багийнхан тэмцээнд оролцох зардлаа олох гэж ихэд зүдэрсэн гэдгээ нуусангүй.  ССАЖЯ-нд хүртэл хандаж санхүүжилт хүсчээ. Гэвч харамсалтай нь “уучлаарай мөнгө байхгүй” гэдэг хариуг өгсөн байна.
i        “Монголчууд хөл бөмбөгөөр амжилт гаргахгүй ээ” гэж олон хүмүүс ярьдаг. Хүн төрөлхтөнийг байлдан дагуулагч энэ агуу спортод өндөр хөгжилтэй эсвэл хөл бөмбөгийн он удаан жилийн уламжлалтай ард түмэн нь л дандаа амжилт гаргадаг гэсэн хатуу ойлголт өдийг хүртэл байсаар ирсэн. Гэтэл энэ тогтсон ойлголтыг эвдэж Монголчууд хөл бөмбөгөөр ирээдүйд амжилт үзүүлэх боломжтой болохыг манай хүүхэд багачууд нотлон харуулсан баяртай үйл явдал тун саяхан болж өнгөрсөн билээ. Бразилийн ногоон дэвжээнд Германы шигшээ баг аваргын цом өргөж байхад манай хүүхдүүд Шведийн талбай дээр аварга Германы багийг буулгаж авсан тухай баяртай мэдээ спортод элэгтэй хүн бүхнийг баярлуулсан билээ.

Хөл бөмбөгийн дэлхийн олон ододыг төрүүлсэн “Gothia Cup-2014” тэмцээн Швед улсад амжилттай зохиогдож өнгөрсөн.  Уг тэмцээнд дэлхийн 80 гаруй орны 1600 орчим клуб өрсөлдөж үүнээс шилдэг 32 улсын 190 баг шалгарч 47 хэсэгт тоглодог гээд бодоход уг тэмцээний цар хүрээ ач холбогдол ямар өндөр болохыг төвөггүй олж мэдэж болно. 40 дэхь жилдээ зохиогдож байгаа уг тэмцээнээс Манай Улсын “дэрэн” клубын 16 настнууд хүрэл медаль хүртэж том амжилт гаргасан юм. Тэд Норвеги, Энэтхэг, Германий багуудыг буулган авсаар энэхүү амжилтанд хүрсэн байна.

Хөл бөмбөгийн спортод хайртай хэн бүхнийг баярлуулсан ийм сайхан үйл явдал болж байхад харин төр засгийн удирдлагууд, сайд дарга нар маань маань таг дуугүй суусаар. Жалга довныхоо найр наадмын түрүүнд хэдэн зуун саяын үнэтэй машин бэлэглэсэн шигээ явж байгаа нь харамсалтай. Тэднийг эх орондоо ирэхэд аппарат барьсан хэдэн сурвалжлагч, гэр бүлийнхнээс нь өөр албаны ямар ч хүн угтаагүй гэнэ.

Дэрэн багийнхан тэмцээнд оролцох зардлаа олох гэж ихэд зүдэрсэн гэдгээ нуусангүй.  ССАЖЯ-нд хүртэл хандаж санхүүжилт хүсчээ. Гэвч харамсалтай нь “уучлаарай мөнгө байхгүй” гэдэг хариуг өгсөн байна. Батаарын ясанд зориулж төв талбайд байр бариулж, дарханаар аялуулж, музей байгуулж, марк хийлгүүлэхдээ огтхон ч гар татахгүй мөнгө зарцуулж яваа ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл хэдэн хүүхдэд дэмжлэг үзүүлж чадаагүй нь тун гунигтай. “Үхсэн” үлэг гүрвэлийн ясыг өндөлзүүлэхэд хэдэн зуун саяар цацах сайдад “амьд” тамирчин хүүхэд багачуудаа дэмжих сэтгэл байгаагүй нь харамсалтай.

Нью Иоркын загварын шоунд загвар зохиогч, моделиудаа төрийн зардлаар илгээдэг манайхаас өөр улс ер нь байдаг болов уу? Загвар, хэлбэр хөөсөн Ц.Оюунгэрэл дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгахаар зорьж, зориглож яваа хүүхэд багачуудаа дэмжихгүй юм бол сайд гэж сэтэр зүүн савсагнаж явах хэрэг юун. Монголын төр хойч үеэ дэмжихгүй бол өөр хэн ч дэмжих билээ дээ.

Гэтэл Монголын төр хөл бөмбөг үздэг дарга нараа хэдэн зуун саяар Бразил аялуулах атлаа  хөл бөмбөг тоглодог хүүхэд багачууддаа нэг ч төгрөг гаргахгүй байна. Ийм шударга бус хуваарилтанд эгдүүцэх хүн маш олон байгаа бизээ.

Ямартай тэд маань ямар ч даргын туслалцаа оролцоогүйгээр Монголынхоо нэрийг мандуулаад иржээ. Ард түмний дэмжлэг түрлэг тэдэнд дарга нарын ивээлээс ч том хүч  урам болох нь дамжиггүй. Харин амжилт, алдарын оргилд гарахад долдойдож нялуурах дарга бас мундахгүй.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • zochin (182.160.2.194)
    Tegeed heden tenegduu zagvariinhand mungu gargadag sonin yum. Ted nar n yamar ch urlag ouynlag yumgui heden hun baisan uzsen.
    2014 оны 07 сарын 31 | Хариулах
  • zochin (103.10.22.242)
    4 jil bataar yarisaar reklamdsaar duuslaa. Uur yu ch hiisengui shdee. Delhiin humuus ter chigtee sonirhdog sportoo hugjuulehed jaahan ch gesen anhaarmaar yumaa saidaa. Gehdee uuruu sport medehgui huniig saidaa bolgoson sportiinhon ogtsruulah heregtei shuude
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • ?? (202.179.23.112)
    өгч болохгүй гэдгийнэ
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • ?? (202.179.23.112)
    нөхөр нь мэджийгаа
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.193.19)
    ene metiin nohoduud oligtoi yum hiihgui eee naidah ch hereggui.... ahij yasaa yariad UIH-d songogdoh bhdaa
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • citizen (103.26.193.6)
    ОЮУНГЭРЭЛ БОЛ ГАЙГҮЙ ЭМЭГТЭЙ БОЛОВЧ ОЙЛГООГҮЙ АСУУДЛАА СОНСОХЫГ Ч ХҮСДЭГГҮЙ ЗАНТАЙ.
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.179.15.46)
    ЯАСАН НЭГ ЮМ ЯРЬЖ ДУУСДАГГҮЙ САЙД ВЭ ЯСААР МӨНГӨ ХИЙЖ БАЙГАА ЮМ БАЙХДАА БАС МАРК ГАРГАЖ ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ТЕЛВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ ОРОЛЦООД Л МАНАЙ САЙД НАРТ ҮНЭХЭЭР ХИЙХ АЖИЛ АЛГА ХУДЛАА ШОУ ХИЙЖ БАЙДГИЙГ ЧИНЬ ХҮМҮҮС МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • zochin (112.72.13.21)
    Ugaasaa l AN in show l bsiishd.erunhii said maltaigaa adil nobsh
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    яс баригч энэ авгай ясаа мэрээд хэвтэж бай.
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • zochin (112.72.13.8)
    ter yasaar yag yu xiix geed zoos vred bdag bn aa ireedvin xvvxed bagchyydaa demjij amjilmaar yum
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • Аги (103.26.193.22)
    хөлбөмбөгийн холбоо ядаж хүүхэд баярлуулж мэддэггүй юмуу урамын хугалхаар .... гэж үг байдагдаа эд нар идэж ууж дуусахгүй юмаа
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.100.190)
    4 жилийн турш хөсрий яс сурталчлаад дуусах нь дээ хөөрхий.
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • Батаа (202.180.220.35)
    Угаасаа Оюунгэрэл тэнэг авгай шүү дээ. Түүнд тийм ухаан байтугай өгөөмөр сэтгэл ч байхгүй. Ялзарсан төртэйдөө харамсч байна.
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    23 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    34 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    1 цаг 31 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    1 цаг 49 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    2 цаг 13 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    2 цаг 53 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    3 цаг 6 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    3 цаг 37 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    3 цаг 46 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    3 цаг 48 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    4 цаг 8 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    6 цаг 3 мин
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    20 цаг 19 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    20 цаг 46 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    21 цаг 4 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    21 цаг 49 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    22 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    22 цаг 53 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    23 цаг 46 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    Өчигдөр 14 цаг 02 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК