Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: ”Оюутан цагдаа” нар жуулчдад туслалцаа үзүүлж байна

2014-8-02
0
ЖИРГЭХ
Нийслэл хотод аялал жуулчлалааар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа зөвлөгөө авч,
    Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид нэмэлтээр машинт, мотоцикльтой, явган эргүүлийг нутаг дэвсгэрийн орчимд хуваарилан ажиллуулж эхэлснээр хүн амын төвлөрөлт ихтэй, нийслэлийн иргэдийн зуслангийн нутаг дэвсгэрийн дийлэнхийг хамардаг тус дүүрэгт гэмт хэргийн гаралт буурсан сайн үзүүлэлттэй байна.

Цагдаа маш олон ажил үүрэг гүйцэтгэдэг, аливаа ажлыг цагдаагаар хийлгэх, цагдаатай хамтарч хийх оролдлого, хүсэлт ч их байдаг болж бүтэхгүй зүйл бүхнийг цагдаагаар хийлгэх гэснээс улс орон цагдаажлаа гэх болсон. Цагдаагийн байгууллагын хувьд юм бүхэнд оролцох биш, хариуцсан салбар байгууллага нь өөрсдөө үйл ажиллагааны технологийг олж хөгжиж явах ёстой. Иймээс Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор зааж өгсөн нь маш чухал зохицуулалт болсон.

Олон нийтийн цагдаагийн ажилтны эрх зүйн байдал, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, олон нийтийн цагдаагийн ажилтны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцохтой холбогдон үүссэн харилцааг зохицуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014  оны 05 дугаар сарын 30 -ны өдрийн 382  дугаар тушаалаар Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийг баталж өгсөн билээ.
48719
-МОРЬТ ЭРГҮҮЛ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА-

Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу "Хан-Уул" дүүрэг болон "Сонгинохайрхан" дүүргийн нутаг дэвсгэр болох "Био"-ийн гүүрнээс "Сонсголон"-ийн гүүр хүртэлх чиглэлд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байна. Морьт эргүүл нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлснээс үүдэн голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтуурах, хэрэг төвөгт өртөх явдал цөөнгүй гардаг. Тэгвэл  Морьт эргүүл ажиллаж эхэлснээр эдгээр явдлыг таслан зогсоож иргэдийн амралт зугаалгаа зөв боловсон, амар тайван өнгөрүүлэх асуудлыг бүрэн шийдэж чадаж байгаа юм.
48719
-“ОЮУТАН ЦАГДАА” НАР ЖУУЛЧДАД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЖ БАЙНА-

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулан, хамтран ажиллаж байна. Гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулахад олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаатай уялдуулан “Оюутан цагдаа” буюу цагдаагийн туслах ажилтнаар ажиллах сонирхолтой их, дээд сургуулийн оюутнуудыг 2014 оны 5, 6 дугаар сард бүртгэн Нийслэлийн аялал, жуулчлалын  газар, Монголын оюутны холбоотой хамтран 88 оюутныг сонгон шалгаруулж, 2 үе шаттайгаар сургалтанд хамруулсан.

Үндэсний баяр наадмын өдрүүдэд иргэд жуулчид ихээр төвлөрдөг Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн “Хүй долоо худаг” зэрэг газруудын харьяа цагдаагийн хэлтсүүдэд 88 оюутныг хуваарилан хариуцуулж 44 чиглэлд цагдаагийн 117 алба хаагчтай хамтран эргүүлд ажиллуулахад 1740 иргэн, гадаадын 3083 жуулчин, иргэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулж, зөвлөгөө өгч, туслалцааг үзүүлэн, 2871 ширхэг санамж сэрэмжлүүлгийг тараан ажиллажээ.Баяр наадмын өдрүүдэд гадаадын жуулчдаас өртөгдөн хохирсон гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 7 нэгжээр буюу 88.8 хувиар буурсан үзүүлэлттэй эерэг дүн харуулжээ. Баяр наадам дууссаны дараа 88 оюутан цагдааг Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Иргэний агаарын тээвэр, Төмөр замын цагдаагийн хэлтсүүдэд дахин хуваарилан 44 чиглэлд ажиллуулан үр дүнг өдөр тутам тооцож, хяналт тавьж ажиллаж байгаа юм билээ. “Оюутан цагдаа”-г ажиллуулж эхэлснээр Нийслэл хотод аялал жуулчлалааар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа зөвлөгөө авч, Улаанбаатар хотод байрлалтай аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг авдаг болсон нь үр дүнтэй, ач холбогдолтой ажил болж байгааг дурьдах нь зүйтэй.
48719
-ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД ЕСДҮГЭЭР САРЫН 10-НЫГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА-

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар хамтран Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин урсаж байгаа Туул голын ай сав газраар ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл завьт эргүүл ажиллуулж эхэлсэн.

Завьт эргүүл Туул голын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэлх маршрутын дагуу ажиллаж байгаа юм. Мөн голын ай сав газарт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн архи согтууруулах ундааны худалдаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулна. Голын сав газраас хайрга олборлох, мод бутыг сүйтгэх, ахуйн хэрэгцээнд бэлтгэж ашиглах, голын усанд авто тээврийн хэрэгсэл угаах зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна.
48719
Энэ сарын 18-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хэнтэй нурууны ар зүүн хажуугаас усжих Хурх, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Хэнтэй нурууны баруун хажуугийн Туул голын адаг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см тус тус давсан байдалтай байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
48719
48719
Д.Ундрах
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчиллөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    3 цаг 53 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    7 цаг 22 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    8 цаг 42 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    8 цаг 43 мин
  • Нью-Йорк Никсийн аваргынтөлөөх тоглолт NBA-ийн телевизийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо
    9 цаг 13 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
    9 цаг 15 мин
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    9 цаг 20 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
    9 цаг 23 мин
  • Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
    9 цаг 25 мин
  • “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчиллөө
    10 цаг 9 мин
  • “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
    10 цаг 43 мин
  • Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
    11 цаг 7 мин
  • “Модны цагаан хөвөн” гэгддэг эм улиасны унгарлын үе хоёр долоо хоног үргэлжилнэ
    11 цаг 20 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 35 мин
  • Европын 13 улсын 13 киног Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ
    11 цаг 38 мин
  • Лионел Месси алмайруулсан, харин Роналду чадах болов уу?
    12 цаг 20 мин
  • Иорданы шигшээ баг ДАШТ-ий анхны гоолоо оруулсан ч Австрийн шигшээд хожигдов
    12 цаг 27 мин
  • Ц.Сандаг-Очир: Эвдэрсэн 54 мянган га газар нутгийг нөхөн сэргээнэ
    12 цаг 33 мин
  • ФОТО: Австри, Иорданы шигшээ багууд яг одоо тоглож байна
    13 цаг 23 мин
  • Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9,3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна 
    13 цаг 50 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК