Анагаах ухааны хүрээлэнгээс
Улаанбаатар хот, дөрвөн бүс нутагт 4-5, 10-12 насны хүүдийн өсөлтийг
тодорхойлох судалгааг хийжээ. Судалгаагаар төв, хангай, говийн бүсийн аймаг
сумдад амьдарч буй 4-5 настай хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт ДЭМБ-ын
үнэлгээнээс доогуур буюу өсөлт, хөгжилтийн хоцрогдолтой гэж гарчээ. Монгол
хүүхдийн өсөлт 0-3 насандаа харьцангуй удаан, 4-5 насандаа гүнзгийрч, зургаан
насандаа аажим өсөх хандлагатай байгаа нь уг судалгаагаар тогтоогдсон байна.
Харин 10-12, 13-14 насандаа хэвийн явагддаг гэнэ.
Энэ нь эцэг эхийн эрүүл мэндийн боловсрол, хүүхдүүд бага насандаа нянгийн
гаралтай өвчнөөр ихээхэн өвчилдөгтэй холбоотой хэмээн үзэж буй аж.