Буриадын байгаль хамгааллын хяналтын албаны мэдээлснээр, өнгөрсөн
2011 онд 2500 чоно тоологдсон нь зөвшөөрөх хэмжээнээс гурав дахин илүү
үзүүлэлт болжээ. Шалтгааныг нь Буриадын байгаль хамгаалагчид 2005 оноос
хойш чоно авлахад хор ашиглахыг хориглосон, бас анчдын урамшуулал бага
байгаагаас

Буриадын байгаль хамгааллын хяналтын албаны мэдээлснээр, өнгөрсөн 2011 онд 2500 чоно тоологдсон нь зөвшөөрөх хэмжээнээс гурав дахин илүү үзүүлэлт болжээ. Шалтгааныг нь Буриадын байгаль хамгаалагчид 2005 оноос хойш чоно авлахад хор ашиглахыг хориглосон, бас анчдын урамшуулал бага байгаагаас гадна Монголын нутгаас хил даван олон тооны чоно нүүдэллэн ирдэгтэй холбон тайлбарлажээ. Өнгөрсөн жил Буриад даяар 640 боохой буудаж агнасан нь сүүлийн 20 жилийн дээд амжилт гэнэ. Нэг чоно авлахад улсаас 5 000 рубль (21 000 төгрөг)-ийн урамшуулал өгдөг бол чонон сүргийн жилд учруулсан хохирол 19 сая рубль (820 сая төгрөг) болжээ.
Монголын чонын анчдын, тэр тусмаа Говь-Алтай аймгаас сонгогдсон парламентын гишүүдийн арга туршлагаас суралцах тухай уг мэдээнд дурдаагүй байна.
Сэтгэгдэл (1)