Олон долоо хоногийн өмнө Төрийн ордонд нээлтээ хийнэ гэдгээ мэдэгдэж,
багагүй рекламдсан “DOZ” энтертайнментийн “Хөх толбот хүмүүс” киноны
нээлт өчигдөр орой боллоо. Оройн 19 цаг гэхэд Төрийн ордны Их танхим
үзэгчдээр дүүрсэн ч хамгийн урд талын хэдэн эгнээ хоосон байв.

Олон долоо хоногийн өмнө Төрийн ордонд нээлтээ хийнэ гэдгээ мэдэгдэж, багагүй рекламдсан “DOZ” энтертайнментийн “Хөх толбот хүмүүс” киноны нээлт өчигдөр орой боллоо. Оройн 19 цаг гэхэд Төрийн ордны Их танхим үзэгчдээр дүүрсэн ч хамгийн урд талын хэдэн эгнээ хоосон байв. Урд эгнээний суудал дээр “сайд”, “УИХ-ын гишүүд” гэж бичсэн цаас тавьсан байсан ч нэг ч сайд, гишүүн ирсэнгүй. Киноны нээлт эхлэхээс өмнөхөн, өдөржин үргэлжилсэн АН-ын ҮЗХ-ны хурал дөнгөж дууссан тул ядарсан, залхсан гишүүд гэртээ харихаар явсан байв. Мөн ихэнхи сайд нар Засгийн газрын хуралд орсон тул “цаг үеийн шаардлагаар” “DOZ” энтертайнментийн киног тоосонгүй. Үндсэн хуулийн өдрийн битүүнд болж буй энэ кино нь монголчууд эвтэй байж эх орондоо сайхан амьдрах боломж бий гэдгийг харуулахыг зорьсон хэмээн “Хөх толбот хүмүүс” киноны зохиогч, найруулагч

Ш.Доржсүрэн хэлсэн юм. Киноны нээлтэнд Францын элчин сайдын яамны төлөөлөгчид ирсэн байлаа. Мөн зарим зочид үндэсний хувцсаа өмссөн нь тун сүрлэг, элгэмсүү харагдаж байсан юм. Ялангуяа орчин үеийн загвартай цагаан өнгийн дээлээр гоёсон “DOZ” энтертайнментийн бэр А.Мөнхзул энэ оройн чимэг байлаа. Харин жүжигчин Д.Сосорбарам тод хөх өнгийн дээл өмсөн цагаан тайзан дээр гарч киноны нээлтийг эхлүүлчихээд яаран явж одов. Өдөржин улс төрийн өрсөлдөөн өрнөсөн Төрийн ордны Их танхимийн уур амьсгалыг “Хөх толбот хүмүүс” сэтгэл хангалуун үзэгчид, өөрсдөөрөө бахархсан жүжигчдийн үгээр зөөллөв.
Б.Баяр